Б. Гарамгайбаатар: - Лицензийн асуудлыг хариулчихвал болох юм байна. Усны лицензийг хүнийхийг дээрэмдэж авсан гэж байна.

Д. Батбаатар: - Ер нь монголчууд бид нар бас бахархах ёстой юмаараа бахархах ёстой гэдгийг дахиад хэлчихье гэж бодож байна.

Эзэмшлийн тухайд хувийн компанийн эзэмшил дундуур л усны шугам хоолой татчихсан, энэ ингэж болж байгаа юм уу гэдэг байдлаар асууж байх шиг байна. Тийм үү?

Г. Баярсайхан: - Та хамгийн гол мэдээлэл дээр сууж байгаа хүн, та яагаад мэддэггүй юм бэ? Танд тодорхой мэдээлэл байж байх ёстой. Хувийн компаниас.

Д. Батбаатар: - Тэрийг асууж байна гэж бодлоо. Гэтэл тэр компани бол хайгуулын лицензтэй юм билээ. Хайгуулын лицензтэй компанийн эзэмшил нутаг дээгүүр, өөрөөр хэлбэл, тодорхой зөвшөөрлийг нь аваад тухайн компанитайгаа ярьж, тохироод, тэр дээр хэн ч үйл ажиллагаа явуулах хуулийн эрх нээлттэй л байгаа шүү дээ. Тэрний дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Тэдний хоорондын маргаан, шүүхийн асуудал нь үнэндээ надад огт хамаагүй юм.

Б. Гарамгайбаатар: - Зөвхөн лицензийнхээ талаар л тайлбар өгнө шүү. Өөр юм ярихгүй.

Д. Батбаатар: - Шүүх дээр болсон асуудлыг нь би мэдэхгүй байна.

Г. Баярсайхан: - Б. Гарамгайбаатар дарга аа, ер нь мэдээлэл дутуу өгч байна. Нээлттэй өгч байх ёстой мэдээллийг санаатай дутуу өгч байгаа юмуу, ямар учиртай юм бэ? Би Монголын компанийн талбай дээр очиж өрөмдлөгө хийчихээд усыг нь сорж авах энэ турбагаа тавьчихаад, та нар наад лицензээ манайд хураалга л гэсэн ийм зүйл явагдаж байгаа юм билээ шүү дээ. Энэ Монголын хуультай хэр зэрэг нийцэж байгаа юм бэ?

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Хоёрдугаар асуудал, би түрүүн асуусан. Олборлох хүдрийнхээ хэмжээг огцом нэмэгдүүлж байна. Энэ ямар учиртай юм бэ? Тийм санаархал байгаа юм байна. Би бүтээн байгуулалтын эсрэг ийм байр суурь илэрхийлж байгаа юм биш. Асар их хэмжээгээр олборлолтоо нэмэгдүүлдэг. Нийт уурхайн амьдрах хугацаа тэр хэмжээгээр багасна шүү дээ. Үүн дээр ямар байр суурьтай байдаг юм бэ?

Б. Гарамгайбаатар: - Хариулт өгөх хүн байна уу?

Г. Тэмүүлэн: - Ерөнхийдөө төслийнхөө ТЭЗҮ-ийн дагуу уурхай маань ашиглалтынхаа 6 дахь жилээс баяжуулах үйлдвэрийнхээ хоёр дахь өргөтгөлийг хийж, хүчин чадлаа жилдээ 58 сая тонн хүдэр олборлох, баяжуулах хэмжээнд хүрэхээр төлөвлөж байгаа. Тэр төлөвлөгөөгөөр л явж байгаа. Энэ асуудал ч гэсэн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан, баяжуулах үйлдвэрийнх нь хүчин чадлыг нь тухайн тэр хүчин чадлаар нь хязгаарласан зүйл, заалтууд байгаа.

Г. Баярсайхан: - Ер нь баяжуулалтын өдрийн олборлох хэмжээг цаашид өсгөе гэсэн ийм албан ёсны байр суурь байгаа юу?

Г. Тэмүүлэн: - Албан ёсоор Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа төрийн хэмжээний компанийн хувьд бид нарт ямар нэгэн тийм мэдээлэл ирээгүй. Ерөнхийдөө төрийн захиргааны байгууллагад ирсэн байж магадгүй. Гэхдээ бид нарт ямар нэгэн байдлаар мэдэгдсэн юм байхгүй байна.

Б. Гарамгайбаатар: - Г. Баярсайхан гишүүний асууж байгаа юмнуудыг нэлээн сайн тодруулаад, Г. Баярсайхан гишүүнд өөрт нь хариултыг нь өгчих.

“Эрдэнэс МГЛ” ХК, “Эрдэнэс-Оюутолгой” хувьцаат компаниудын үйл ажиллагааны явц байдалтай гишүүд танилцаж дууслаа.

Одоо дараагийн асуудалдаа оръё. Дараагийн асуудал бол

Гурав. Засгийн газрын үнэт цаас гаргах, зөвшөөрөл олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Энэ хуулийн төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр илтгэл тавина.

Н. Батбаяр: - Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийнхээ энэ өдрийн амгаланг айлтгая.

Улсын Их Хурлын сонгууль болж, түүний үр дүнд шинэ Засгийн газар гарч ирсэн. Шинэ Засгийн газрын зорилго бол Монгол орныхоо уламжлалт давуу талыг ашиглаж, хүн бүрээ ажил, төрөлтэй байлгаж, амьдралыг нь сайн сайхан болгохын төлөө чиглэгдэж байгаа. Бид 3 сая хүрэхгүй хүн амтай, 1 сая 568 м. кв хавтгай дөрвөлжин газар нутагтай, байгалийн баялаг ихтэй энэ сайхан улс. Монгол улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Газар зүйн байршлын хувьд бас таатай орчинтой. Хэдийгээр өөрөө 3 сая хүн амтай боловч манайхыг тойрон байрлаж байгаа хоёр их хөршийн маань хүн амын тоо 1,5 тэрбум буюу манай зах зээлээс 500 дахин том зах зээлтэй байдаг. Энэ нь бидэнд том, байгалиас заяасан давуу тал өгч байгаа юм.

Дээр нь манай газар нутаг бол томын чинээгээр асар их баялагтай. Зарим хүмүүс жишээлбэл, Чили улс гэхэд ганцхан зэстэй, Арабууд гэвэл ганц нефтьтэй, Өмнөд Африк алмазтай байдаг бол манай Монгол улсын газар шороонд Менделевийн үелэх системийн бүх баялаг байдгаараа онцлогтой. Харамсалтай нь төр, засаг нь зөв бодлого явуулж, энэ сайхан боломжоо бүрэн, дүүрэн ашиглаж, ард түмнээ сайн сайхан болгож чадахгүй явдал нь төрийн алдаатай бодлогын үр дүн гэж үзэж байгаа.

Тийм учраас шинээр гарч ирсэн Засгийн газар энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглацгаая. Давуу талаа бүрэн дүүрэн, боломжоо бодит ажил болгоё гэсэн зорилгыг дэвшүүлсэн. Тэр ч утгаараа манай Засгийн газар өөрийнхөө Засгийн газрыг шинэчлэлийн Засгийн газар гэж нэрлэж байгаа. Энэ хүрээндээ эдийн засгаа хумьж биш, тэлж амьдаръя гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хүн болгон ерөнхийдөө Монгол улсын хөгжлийг хэн тодорхойлдог вэ гэвэл монголчууд өөрсдөө тодорхойлно. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгтэй. Ер нь монголчууд сүүлийн үед буруу хандлага бий болчихсон байгаа. Мөнгө байна уу, байхгүй, ажил хийж чадахгүй байна гэж. Эцсийн дүндээ мөнгө баялгийг бүтээдэггүй ээ. Баялгийг хүн бүтээдэг. Хүний бүтээсэн баялаг маань өөрөө мөнгөөр илэрхийлэгддэг зүйл. Тийм учраас мөнгөний хувьд асуудал байхгүй.

Монголчууд өөрсдөө, бүгдээрээ ажиллахдаа сайн ажиллацгаах хэрэгтэй байна. Бодит салбарт ажиллах хэрэгтэй байна. Тэгж чадвал бид энэ сайхан бодит боломжоо ашиглаад, хүн ард нь ажил, төрөлтэй, авдаг цалин нь амьдралд нь хүрдэг болох дэлхийн хамгийн баян чинээлэг улс болгож чадна гэж үзэж байгаа. Энэ хүрээнд манай Засгийн газар олон ажил төлөвлөж байгаа. Энэ тухайгаа саяхан батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.

Манай Эдийн засгийн хөгжлийн яам тухайлбал, бизнесийг дэмжих зорилгоор, хувийн хэвшлээ дэмжих зорилгоор, зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулъя гэсэн асуудал дэвшүүлж тавьсан байгаа. Эцсийн дүндээ хувийн хэвшлийнхэн энэ ажлыг хийнэ. Хувийн хэвшилд очиж байгаа мөнгөний хэмжээ, зээлийн хэмжээ урт хугацаатай, бага хүүтэй байвал энэ боломж бодитой болох талтай. Энэ талынхаа хүрээнд уул уурхайн салбараа хөгжүүлэх дэд бүтцээ нэмэгдүүлэх, их бүтээн байгуулалтыг хийж Монгол улсын аж үйлдвэржүүлэлтийн алтан үеийг бий болгох зорилготойгоор тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээндээ гадаадын зах зээл дээрээс тодорхой хугацаанд 5 тэрбум хүртэлх долларын хэмжээний үнэт цаас гаргаж арилжаалъя. Эхний удаад нь 1-ээс 1,5 тэрбум долларын үнэт цаасыг гаргая. Үүнийгээ энэ ондоо амжуулъя гэсэн байдлаар Засгийн газарт асуудал манай яам оруулсан. Засгийн газар энэ асуудлыг дэмжээд Их Хуралд хуулийнхаа дагуу Засгийн газрын бонд гаргахад Их Хурлаас зөвшөөрөл авдаг. Түүнийх нь дагуу өргөн мэдүүлж байна.

Энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцээд бас нэлээн удчихлаа. 9 дүгээр сарын дундуур Засгийн газар шийдвэрлэсэн байгаа. Ээлжит бус чуулган хуралдаж байсан учраас өнөөдөр энэ асуудал хэлэлцэгдэж байна. Энэ тухай бид мэдээж Засгийн газраар хэлэлцсэн асуудлыг олон нийтэд мэдээлдэг журмын дагуу мэдээлсэн. Тэр дагуу дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд манайд маш олон хүсэлт ирүүлсэн. 10 орчим компани тодорхой саналуудаа ирүүлсэн байгаа. Танай гаргах гэж байгаа бондын арилжаанд оролцъё, худалдаж авах нөхцөлүүдийг бүрдүүлье, хамгийн сайн нөхцөлийг өгье гэж. Жишээлбэл, манай Хөгжлийн банкны бонд арилжаалагдаж байгаа. Анх гарахдаа 5,75 хүүтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 4,05 гаруй хувьтай байгаа. Уг нь нөхцөл нь улам сайжирч явж байгаа.

Яагаад Засгийн газрын бонд гаргаж байгаа вэ? Засгийн газрын бондыг бид анх удаа гаргах гэж байна. Яагаад гаргах гэж байгаа вэ гэвэл улсын эдийн засгийн нүүр царайг рейтингийн компани тогтоодог. Түүний дээр шалгуур хүү бенч маркетыг зах дээр тогтоодог. Бид нар Засгийн газрын үнэт цаасыг гаргаснаараа Монгол улсын бенч маркетыг тодорхойлъё. Өөрөөр хэлбэл, шалгуурыг тогтооё. Ингэж шалгуур тогтоогоод тэр маань илүү бодитой, эдийн засгийнхаа, зах зээлийн жамаар тогтоогдоно. Энэ нь манайд долларын болоод цаашилбал төгрөгийн үнэ ханшийн өртгийг тодорхойлсон ийм үзүүлэлт болох юм. Ингэснээрээ манайд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, хувийн хэвшлийнхэн компани болон гадаадад дотоодын зах дээр мөнгө босгох тийм боломж нэмэгдэн. Цаад утгаараа банкны зээлийн хүү буурах эх үүсвэрийн өртөг хямдрах, энэ утгаараа энэ асуудлыг дэвшүүлж тавьж байгаа юм.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15