МОНГОЛ УЛС
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
2016 оны 8 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр Дугаар 264 хот
Баримт бичгийн маягт, үнэмлэхний загвар батлах тухай
Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:
1. “Сум /дүүрэг/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлэг”-ийн маягтыг 1 дүгээр хавсралтаар, “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх зөвшөөрөл”-ийн маягтыг 2 дугаар хавсралтаар, “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх зөвшөөрөл”-ийн маягтыг 3 дугаар хавсралтаар, “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийн маягтыг 4 дүгээр хавсралтаар, “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийн маягтыг 5 дугаар хавсралтаар, “Сум /дүүрэг/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн намтар”-ын маягтыг 6 дугаар хавсралтаар, “Сум /дүүрэг/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчийн товч мэдээлэл”-ийн маягтыг 7 дугаар хавсралтаар, “Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгчийн дэмжигч-сонгогчийн бүртгэл”-ийн маягтыг 8 дугаар хавсралтаар, “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгчийн дэмжигч-сонгогчийн бүртгэл”-ийн маягтыг 9 дүгээр хавсралтаар, “Саналын хуудас хураан авч, дахин нэг удаа олгосон тухай тэмдэглэл”-ийн маягтыг 10 дугаар хавсралтаар, “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээ”-ний маягтыг 11 дүгээр хавсралтаар, “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл”-ийн маягтыг 12 дугаар хавсралтаар, “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн хэсгийн санал авах байрт ажиллах ажиглагчийн бүртгэл”-ийн маягтыг 13 дугаар хавсралтаар, “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн хэсгийн санал авах байрт ажиллах ажиглагчийн анкет”-ийн маягтыг 14 дүгээр хавсралтаар, “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийг ажиглах гадаадын ажиглагчийн бүртгэл”-ийн маягтыг 15 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн “Аймгийн сонгуулийн хорооны гишүүний үнэмлэх”-ийн загварыг 16 дугаар хавсралтаар, “Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүний үнэмлэх”-ийн загварыг 17 дугаар хавсралтаар, “Сумын сонгуулийн хорооны гишүүний үнэмлэх”-ийн загварыг 18 дугаар хавсралтаар, “Дүүргийн сонгуулийн хорооны гишүүний үнэмлэх”-ийн загварыг 19 дүгээр хавсралтаар, “Санал авах байрны ахлах зохион байгуулагчийн үнэмлэх”-ийн загварыг 20 дугаар хавсралтаар, “Санал авах байрны зохион байгуулагчийн үнэмлэх”-ийн загварыг 21 дүгээр хавсралтаар, “Нам, эвслийн сонгуулийн штабын ажилтны үнэмлэх”-ийн 22 дугаар хавсралтаар, “Нэр дэвшигчийн менежерийн үнэмлэх”-ийн загварыг 23 дугаар хавсралтаар, “Шадар туслагчийн үнэмлэх”-ийн загварыг 24 дүгээр хавсралтаар, “Нэр дэвшигчийн ухуулагчийн үнэмлэх”-ийн загварыг 25 дугаар хавсралтаар, “Ажиглагчийн үнэмлэх”-ийн загварыг 26 дугаар хавсралтаар, “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх”-ийн загварыг 27, 28 дугаар хавсралтаар, “Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх”-ийн загварыг 29, 30 дугаар хавсралтаар, “Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн таних тэмдэг”-ийн загварыг 31 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
3. Дээрхи маягт, үнэмлэхүүдийг үйл ажиллагаандаа хэрэглэх, хэвлүүлэх, хуваарилах, хүргүүлэх ажлыг цаг хугацаанд нь зохион байгуулж ажиллахыг Хорооны Ажлын алба /Д. Баяндүүрэн/-д даалгасугай.
ГАРЫН ҮСЭГ
Сонгуулийн Ерөнхий Хорооны
2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн
264 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
СУМ /ДҮҮРЭГ/-ЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
2016 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ
............................... (эцэг,/эх/-ийн нэр)-ИЙН .....................................-ИЙН
ӨР ТӨЛБӨРИЙН ТАЛААРХ МЭДҮҮЛЭГ
Регистрийн дугаар:
1. Оршин сууж буй газрын хаяг
..................................................................................................................................................................................................................................................................................................
2. Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өртэй эсэх.......................................................... .................................................................................................................................................
.................................................................................................................................................
3. Албан татварын хугацаа хэтэрсэн өр, төлбөртэй эсэх.......................................
.................................................................................................................................................
4. Аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх
.................................................................................................................................................
.................................................................................................................................................
Мэдүүлгээ үнэн зөв гаргасан: ...........................................
/Гарын үсэг/
2016 оны..... дугаар сарын .....-ны өдөр
Сонгуулийн Ерөнхий Хорооны
2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн
264 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
2016 ОНЫ СОНГУУЛЬД нэр дэвшүүлэх зөвшөөрөл
............................................ (эцэг, /эх/-ийн нэр) - ийн.................................. (өөрийн нэр) миний биеийг............................... аймгийн........................................ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд.......................................................................
...................................................... нам, эвслээс нэр дэвшүүлснийг зөвшөөрч байна.
Миний бие сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахаа илэрхийлье.
Нэр дэвшигч: /................................................ /
(гарын үсэг) (гарын үсгийн тайлал)
2016 оны...... дугаар сарын......-ны өдөр
Сонгуулийн Ерөнхий Хорооны
2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн
264 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
2016 ОНЫ СОНГУУЛЬД нэр дэвшүүлэх зөвшөөрөл
............................................ (эцэг, /эх/-ийн нэр) - ийн.................................. (өөрийн нэр) миний биеийг нийслэлийн ........................................ дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд..................................................................................................
...................................................... нам, эвслээс нэр дэвшүүлснийг зөвшөөрч байна.
Миний бие сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахаа илэрхийлье.
Нэр дэвшигч: /................................................ /
(гарын үсэг) (гарын үсгийн тайлал)
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 |


