Барилгын салбарт одоо олон мянган, за бараг олон мянган гэж хэлж болох байх аа. Олон дүрэм, стандартууд мөрдөгддөг. Энэ олон дүрэм, стандартууд бол хугацаа нь нэлээн хуучирсан байгаа. Зарим стандарт, дүрэм, журмууд бараг 30 жил, 40 жил болж байгаа ийм стандарт, дүрэм, журмууд байгаа. Энэ стандарт, дүрэм, журмууд одоо бүх яамдуудад байгаа. Ганцхан Барилга, хот байгуулалтын яам биш. Эд нарыг одоо за гадаадад бол одоо Австрали юм уу, Америк, бусад улсуудад бол 10 жилээс дээш хэрэгждэггүй юм байна. Шинээр өөрчлөгддөг.
Тэгэхээр энэ олон жил болсон стандарт, норм, журмуудыг одоо өөрчлөх талаар одоо санаачлагатай ажиллаарай гэж танд хэлье. Би ч гэсэн болж өгвөл бас энэ талаар идэвхийлэн ажиллаж ажлын хэсэг байгуулах талаар Улсын Их Хурлын даргад санал тавина гэж бодож байгаа.
Мөн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлж хүчинтэй байх хугацааг нь уртасгана гэж заасан байгаа. Энэ талаар бас одоо идэвхийлэн ажиллах байх гэдэгт итгэж байна. Мэдээж гэр хорооллын барилгажилтыг, дахин төлөвлөлтийн талаар та бас өөрийнхөө дүгнэлтийг гаргаад цааш нь үргэлжлүүлэх үү, эсвэл яах вэ гэдэг талаар санал бодлоо тусгаж бид нартай хамтран ажиллах байх гэдэгт итгэж байна.
Зүгээр саяны норм стандартын хувьд энэ их олон норм стандартууд хуулиас бол зарим зүйлүүд нь их давсан байдаг. Энэ норм, стандартуудаар дамжуулж жижиг, дунд бизнес эрхлэгчид, иргэдэд маш их хүнд суртал гаргадаг шүү. Энийгээ маш сайн анхаараарай гэж хэлмээр байна. Танд тэгээд амжилт хүсье. Баярлалаа.
М. Энхболд: - Ж. Ганбаатар гишүүн үг хэллээ. Ц. Цогзолмаа гишүүн үг хэлж, асуултаа тавъя.
Ц. Цогзолмаа: - Г. Мөнхбаяр даргадаа амжилт хүсээд нийслэл сая гаруй хүнтэй Улаанбаатар хотыг одоо удирдаж байсан, энэ Барилга, хот байгуулалтын яамтай өдөр тутмын үйл ажиллагаагаа одоо хотод байхдаа холбож уяж ажиллаж байсан ийм одоо бас нэр дэвшигч орж ирж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлж байна.
Тэгээд хоёр санал байна. Нэгдүгээрт нь, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох асуудал. За ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ээлжгүй болох. Шаардлагатай байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг нэмж барих ийм том бодлогын шинж чанартай асуудлууд тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр анхнаасаа их төлөвлөлт маань зөв байгаасай. Мөн одоо Улаанбаатар хоттойгоо уялдуулаад энэ сургууль, цэцэрлэгийг шинээр нэмж барих, газар олголт, түүний зураг төсвийг хийх ажлыг цаг алдахгүй эхлүүлээсэй гэж ингэж бодож байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотын хэмжээнд болон Улаанбаатар хотын гэр хорооллуудад энэ төлөвлөлт илүү хамаарагдаж байгаа.
Хоёрдугаарт нь, танаас юу хүсч байна вэ гэхээр улсын төсвөөр баригдаж эхэлсэн олон объектууд бас төсөв, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаагаас болоод зогссон байгаа. За жишээлбэл одоо манай Хан-Уул дүүрэгт одоо баригдаж эхэлсэн 4 дүгээр төрөхийн асуудал байх жишээтэй. Тэгэхээр энэ улсын төсвөөр баригдаж эхлээд дуусаагүй байгаа барилгуудыг ер нь одоо тооцоо судалгааг нь гаргаад бусад төсвийн бус эх үүсвэрүүдээр энэ барилга байшинг гүйцээж иргэдийг одоо өмнө хүлээгдэж байгаа энэ төрөх ороор хангагдах, бусад төсвийн байгууллагуудын барилгууд бас үйл ажиллагаанд ороосой гэж ингэж бодож байгаагаа хэлэхийг хүсч байна. Ингээд таны ажилд амжилт хүсье.
М. Энхболд: - Ц. Цогзолмаа гишүүн үг хэллээ. М. Оюунчимэг гишүүн үг хэлж, асуултаа тавъя.
М. Оюунчимэг: - Г. Мөнхбаяр даргыг маш мэргэжлийн хүн ингэж орж ирээд барилга, хот байгуулалтын салбарын сайдаар нь ажиллахаар болж нэр дэвшиж орж ирж байгаад би хувьдаа дэмжиж байна. Энэ хүн бол өөрчилж хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
Сануулж хэлэх юм уу, нэг зүйл гэвэл энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг ер нь үзэл баримтлалаар нь цоо шинээр нь авч үзэх тийм зайлшгүй шаардлага байгаа нь илт харагдаж байна. Одоо манай Чингэлтэй дүүргийн сая Сонгуулийн үеэр явж байхад ч гэсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хүлээсэн, эндээс болоод хохирсон ийм иргэд бол цөөнгүй. Ер нь бол их байна. Тэгэхээр одоо энд шалгарсан барилгын компаниудын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх юм уу, зогсоох юм уу? Ер нь энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар түвшинд хийгээд, одоо тэр хүлээлтэд байгаа хүмүүс тэр өрх гэр бүлийг энэ асуудлыг яаж шийдүүлэх вэ гэдэг тал дээр та тодорхой ажил хийгээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл суурьшлын бүсээсээ шалтгаалаад иргэд маань төрийн энэ үйлчилгээг тэгш бус авах ийм байж болгохгүй зүйл юм. Тийм учраас л энэ асуудал дээр ойрын үед цаг алдалгүй шуурхай асуудлыг шийдэх ийм хэрэгтэй байгаа гэдгийг хэлье гэж бодож байна.
За нэг анхаарал татаж байгаа зүйл бол тэр Төрийн орон сууцны корпораци гэж нэг байгууллага байгаад байгаа юм. Юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй. Тэгэхээр хувийн бизнесийн ажилд хутгалдаж ороод хувийн ажлыг өмнөөс нь хийгээд байдаг энэ Төрийн орон сууцны корпораци ер нь цаашид байх уу, үгүй юу? Та энэ дээр Барилга, хот байгуулалтын сайдын хувьд яаж ажиллах вэ гэдэг бодож байна вэ?
Тэгээд бас нэг хүмүүсийн хүлээлт үүсгэсэн нэг зүйл бол сая сонгуулийн өмнө ч гэсэн нэлээд их шоу болсон. Тэр ипотекийн 5 хувийн зээл гээд л яриад байгаа. Одоо үнэндээ бол ипотекийн 8 хувийн зээлийн асуудал байгаа. 8 хувийн зээлд хамрагдаад одоо орон сууц, банкны зээлийг гээд хүлээлтийн байдал дээр байгаа бараг 80-аад мянган иргэд байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол таны очоод хийх эхний ээлжинд хийх ажлуудын нэг байх болов уу. Тэгэхээр энэ бүхнийг шийдэх, зохицуулах тал дээр та өөрөө ямар бодолтой байна вэ гэж танаас асуумаар байна. Тэгээд танд амжилт хүсье. Маш зөв хүн орж иржээ гэж би бодож байна.
М. Энхболд: - За нэр дэвшигч Г. Мөнхбаяр хариулъя. 80 дугаар микрофоныг өгчих.
Г. Мөнхбаяр: - Эрхэм Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд энэ өдрийн мэндийг дахин хүргэе. Оюунчимэг гишүүний асуултад хариулъя.
Их чухал асуудал л даа. Зүгээр судалгаа аваад үзэхээр Улаанбаатар хотод зөвхөн 29 мянган орон сууц бол борлогдоогүй байна гэсэн ийм тоо байгаа юм. Тэгээд энэ нь юу хэлж байна вэ гэхээр ер нь эдийн засаг бүхэлдээ хүнд байгаа юм байна. Худалдан авах чадвар нэлээн эрс муудсан байгаа юм байна гэж ингэж харагдаж байгаа. Нэг сайшаалтай нь бол барилгын салбарт ажилладаг хамт олон, өөрөөр хэлбэл барилгачид, барилгын компани, тэнд одоо хийгддэг барилга угсралтын одоо бусад үйлдвэрлэлүүд. Эд нар маань бол урдах ажлаа хийж байгаа юм байна гэж ингэж харагдаж байгаа. Хамгийн сайн нь. Жилд бол 10 мянган орчим орон сууц баригддаг байсан. Энэ улсын комисс хүлээгээд авчихсан борлогдохгүй байгаа асуудал бол ерөөсөө дан ганц барилгын салбарын асуудал биш болжээ гэж ингэж харагдаж байгаа. Ялангуяа Монголбанк, тэгээд арилжааны банкууд, мөн одоо Сангийн яам болоод одоо бусад яамдын хамтын ажиллагааны хүрээнд ажилгүйдлийг яаралтай бүрэн салбар бүр дээр авч үзэж байж, иргэн бүр өөрөө өөрийгөө одоо санхүүжүүлэх ямар бололцоо байна, ямар ажлын байраар хангагдах нөхцөл байна гэдэг бол энэ шинээр бүрэлдэх Засгийн газрын одоо хамгийн чухал асуудал болж таарах байх. Аймаг, орон нутгийн түвшинд ч тэр.
Тэгэхээр хамгийн гол асуудал бол ерөөсөө энэ богино хугацаанд хувийн хэвшлийн хүрээнд эдийн засгийг чадваржуулах ямар бололцоо байна. Энэ бол бид нарын хамтын ажиллагааны нэг хэлбэр байна байх. Тэгэхээр банкин дээр бол бас олон судалгаанууд байна. Бид нар авч үзэх ёстой юм байна. Одоогийн байдлаар бол урьдчилгаа төлж байгаа хэлбэр бол нэг 40 саяын хүрээнд. Тэр нь бол нийт өртгийнхөө 30 хувь. Тэгэхээр энэний хугацаа нь одоо болж байна уу, болохгүй байна уу. Арилжааны банкууд дээр ямар өөр тааламжтай нөхцөлөөр олгох бололцоо байна. Хугацааг нь сунгаад, урьдчилгааг нь багасгах ч гэдэг юм уу ийм олон асуудлууд бид нар дахиж авч үзэх байх. Хэрвээ Улсын Их Хурал дээр энэ ажлыг одоо танилцуулах боломж, хэрвээ сайдаар сонгогдоод энэ ажлыг одоо хариуцаад явах юм бол Улсын Их Хурлын хүрээнд ч гэсэн бодлого оруулж ирэх шаардлагууд бол байгаа юм байна гэж ингэж харагдаж байгаа.
Тийм учраас энийг бол яг эрс богино хугацаанд хийх ямар л боломжууд байна бүгдийг нь судалж үзэж хамтарч ажиллах ёстой гэж харж байна даа.
М. Энхболд: - За баярлалаа. Л. Энх-Амгалан гишүүн асуултаа асууж, үг хэлье.
Л. Энх-Амгалан: - Баярлалаа. За тэгээд Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшиж байгаа нэр дэвшиж байгаа Г. Мөнхбаярыг дэмжиж байна. Тэгээд таны хамгийн түрүүнд одоо цаг алдалгүйгээр эхлэх ажил бол ер нь энэ барилгын салбарт одоо бизнес эрхлэх ийм таатай орчныг нэг бүрдүүлэх ийм л нийгмийн захиалга, нийгмийн шаардлага байгаа гэж би харж байгаа.
Өнөөдөр ерөөсөө Монгол Улсад бизнес эрхэлж байгаа салбаруудаас хамгийн их хүнд сурталтай, хамгийн их авлигажсан гэж хэлж болох энэ салбар чинь өөрөө энэ барилгын салбар байгаа байхгүй юу. Тэгээд би танд нэг судалгаа уншиж өгье л дөө. Манай улсад хийсэн Дэлхийн банкны судалгаагаар бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлээгүй, бизнес эрхлэгчдийг хангалттай дэмждэггүй, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс олгодог зөвшөөрлийн тоо ихтэй, шат дамжлага ихтэй, хүнд сурталтай орнуудын тооноос бид нар 185 орноос 121-д байгаа юм. Энэ бол хамгийн сүүл мушгиж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та ирэх 4 жил энэ Монголд барилгын салбарт одоо бизнес хийх энэ орчинг л сайжруулах ёстой гэж би бодож байгаа юм.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


