За тэгээд А. Цогцэцэг нэр дэвшигчдээ нэг хэдэн санал хэлье дээ. Бас асуулт асууя. Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндийн салбар үнэхээр доголдсон байгаа. Нэр хүндийн хувьд бол хэцүү байгаа. Миний өөрийн амьдралд тохиолдсон, миний ойр тойрны ах дүү дээр тохиолдож байгаа, энэ одоо өвчин зовлон гэдэг бол арай хэрээс хэтэрч байна. Тэгэхээр Монголд эмчлүүлээд яах юм бэ. Гадагшаа явсан нь дээр гэсэн ийм яриа газар авсан байгаа. Нөгөөтэйгүүр Монголдоо эмчлүүлэхээр ямар үр дагавар, ямар үр дүн гардаг юм бэ гэхээр баахан тариа тарьж тарьж, баахан шахмал цагаан эм шахаж шахчихаад одоо эмчилгээгүй боллоо шүү. Бид нар барахаа байлаа. Одоо урагшаа, хойшоо, Солонгос, Тайвань яваарай. Өөр ямар ч арга байхгүй шүү гээд. Тэгээд тийшээ явж чадахгүй олон хүн байгаа шүү дээ. Тэр бүхэн тэр хүмүүс эндээ л эндэж байгаа.

За тэгээд оношилж чаддаггүй. Миний амьдралд тохиолдолд нэг ийм жишээ байна л даа. Миний ээж 10 гаруй жил уушигны архаг бронхидтой. Онош нь тодрохгүй. Монголдоо ингэж явсан хүн байгаа. Тэгээд сүүлдээ хүндрээд ирэхээр нь. Монголдоо олон газраар шинжилгээ өгсөн. Тэр цөмийн шинжилгээний төв л гэнэ. 100 айлын тэр уушигны төв л гэнэ. Бүгдээрээ нь явсан. Уушигны архаг бронхид л гээд байдаг. Гэтэл Бээжин рүү авч очоод нэг захын дүүргийн эмнэлэгт очоод рентгений зургийг нь үзүүлэнгүүт л сүрьеэгийн тасаг руу шил гээд буцаагаад чулуудчихсан. Тэнд ердөөсөө л нэг 5, 10-хан секунд л тэр зургийг харсан байх. Гэтэл арван хэдэн жил одоо тэр оношийг Монгол Улс тогтоож чадахгүй байна. Тэгэхээр энэ боловсон хүчний тал дээр та энэ салбартаа шинэтгэл хийгээрэй. Аливаа нэгэн шинэтгэлийг зах зухаас нь хийгээд л эхэллээ л бол энэ бол эхлэл байдаг.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

За нөгөөтэйгүүр сая Ж. Энхбаяр гишүүн хэллээ л дээ. Олон зуун сая доллар гадагшаа урсаж байгаа. Энийг одоо яаж тогтоох вэ? Энэ тал дээр танд ямар бодол, төлөвлөгөө байна вэ?

Энэ ард түмний энэ эрүүл мэндийн салбарын үл итгэлцэх байдлыг та яаж засч залруулж явъя гэсэн бодолтой байна вэ гэсэн ийм асуулт тавьж байна танд. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье танд.

М. Энхболд: - Нэр дэвшигч А. Цогцэцэг хариулъя. 82 дугаар микрофоныг өгье.

А. Цогцэцэг: - За баярлалаа. А. Сүхбат гишүүндээ асуултад нь хариулт өгье. Би Монголын эмч нарыг чадвар муутай гэж хэлэхгүй. Зүгээр оношилж чадахгүй, оношилгооны тоног төхөөрөмж бас ядмаг, дутуу байдгаас болоод бас тодорхой зарим нэгэн өвчнүүдийг бол оношлох боломжгүй байгаа тохиолдол байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар гадаадад эмчилгээнд явах, Монголд оношилж эмчлэхгүй өвчний жагсаалтыг гаргачихсан байгаа. Энэнээс бусад өвчин дээр бол миний одоо бас нэг бодож байгаа зорилго бол юу вэ гэхээр зэрэг энэ эрдэмтдийн багийг чиглэл чиглэл дээр ажиллуулъя гэсэн ийм зорилготой байгаа.

Тэгэхээр гадаадад явах эмчилгээний энэ зөвшөөрлүүдийг манай эрдэмтдийн баг ажиллаад энэ дээрээ үнэхээр одоо Монгол Улсад тэрийгээ оношилж чадахгүй, үнэхээр одоо эмчилж чадахгүй бол энийг бас хүний амь насыг аврах энэ хэмжээнд бол бид нар ажиллах бас боломжтой л гэж ингэж үзэж байгаа.

Дээрээс манай боловсон хүчний бодлого бол нэлээн алдагдсан юм. Тэгэхээр энэ юун дээр алдагдсан бэ гэхээр ерөөсөө тоног төхөөрөмж, шинэ тоног төхөөрөмж ороод ирдэг. Тэрийг дагалдаад одоо бүтнээр нь, одоо цогцоор нь шийдэх асуудал байдаггүй. Боловсон хүчнээ бэлддэггүй. Тоног төхөөрөмж орж ирээд суурилуулчихдаг. Боловсон хүчин байдаггүй. Багаар нь бэлддэггүй. Одоо жишээлбэл сонгойлж бэлддэг. Тэгээд тэр бэлдсэн хүн маань нэгхэн хүн тухайн зүйлийг эзэмшээд өөрөө эзэмшил болгочихдог. Хувийн өмч юм шиг болгочихдог. Өрөөл бусаддаа ирээд орж ирээд зааж өгдөггүй. Залгамж халаа байдаггүй. Тэгээд эрүүл мэндийн салбар доголдоод байдаг. Боловсон хүчний хувьд бол маш том доголдол байгаа. Энэ доголдлыг засахын төлөө хамтарч ажиллана. Баярлалаа.

М. Энхболд: - Б. Ундармаа гишүүн асуулт тавьж үг хэлье.

Б. Ундармаа: - За ингээд А. Цогцэцэг нэр дэвшигчид баяр хүргэе. Бас дэмжиж байна. Тэгээд чухал чухал саналууд иргэдээс ирсэн байгаа. Үүнийг одоо бас өөрт чинь уламжилъя. Хамгийн түрүүнд энэ өрхийн эмнэлгийн байрыг бас сайжруулмаар байна. Өрхийн эмнэлэгт хэн үзүүлдэг вэ гэвэл ахмадууд, нялх нойтон хүүхэдтэй ээжүүд, эхчүүд, за ингээд бага насны хүүхдүүд үзүүлдэг. Ялангуяа энэ хавар одоо өвөл ингээд халдварт өвчин гарахад өрхийн эмнэлэг маань маш өндөр ачаалалтай ажилласан. Тэнд бараг одоо гишгэх зай байтугай амьсгалахад ч тийм хүнд тийм бага орон зайд энэ хүн ам ихтэй хороодын өрхийн эмнэлэг бол маш их ачаалалтай байдаг. Энэ судалгаа гаргаж анхаараасай гэж би бас хэлмээр байна өөрт чинь. Нэгд нь.

Хоёрт нь, энэ их ачаалалтай ажилладаг өрхийн эмнэлгийн эмч нарыг чадавхижуулмаар байна. Тэдний бас мэргэжил, ур чадварыг сайжруулмаар байна. Магадгүй дүүргийн эмнэлгийн ачааллыг өрхийн эмнэлэг маань бас үүрч байгаа гэдгийг бас энд онцолж хэлмээр байна. Тэд бас дүүргийн эмнэлэг бас явж хүрч чадахгүй байна. За мөн тийшээ явахад бас одоо байршил, мөн шинээр бий болсон хороод ч гэсэн бас үнэхээр их ачаалалтай байдаг. За ингээд өрхийн эмнэлгийг бол бас анхаараарай. Өрхийн эмнэлэг болгон маань бас өөр өөрийн онцлогтой байгаа. Эмч нарын ур чадвар нь бас одоо сайн байгаа ч гэсэн тэдний цалин хангамж, нийгмийн асуудлууд хүнд байгаа шүү гэдгийг бас хэлье.

Хоёрдугаарт нь, “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөр гэж явагдаж байсан. Энийг бол иргэд маш их хүсч байна. Тэр удаа бас ингээд маш яаруу, одоо ингээд маш богино хугацаанд ингээд явуулсан. Энийг жаахан урт хугацаанд, тэгээд нэлээн сайн чанаржуулсан ийм байдлаар бас явуулж өгөөчээ гэсэн ийм хүсэлтийг бол бас иргэд хүргэж байгаа.

Гуравдугаарт нь, энэ хувийн хэвшлийнхнийгээ бас мэргэжил нэгтэй нөхөд өө та бас дэмжих байх гэж бодож байна. Ялангуяа энэ одоо элэгний хавдрын эх үүсвэр болсон В, С вирус дээр бол бас их анхаараасай. Энэ орж ирсэн эм тариа, энэ эмчилгээн дээр нь анхаарах юм бол энэ өвчлөл бол бас энэ дараагийн 4 жилд буурна гэдэгт итгэлтэй байна. Ингээд одоо мэргэжлийн эмч ийм хүн орж ирсэнд талархаж байна. Амжилт хүсье.

М. Энхболд: - Н. Ундармаа гишүүн үг хэллээ. Л. Энхболд гишүүн асуулт тавьж, үг хэлье.

Л. Энхболд: - За эрхэм гишүүдийн үдшийн мэнд хүргэе. Юуны өмнө Ерөнхий сайддаа болон түүний кабинетийн хамт олонд ажилт хүсье. Өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр бүрэлдэж байх шиг байна. Ингээд ард түмнээсээ бас нэг хүсэлт илтгээснийг бас та бүгддээ уламжилъя гэж ингэж бодож байна.

За ер нь бол аливаа улсын хөгжилд буюу эдийн засгийн хямралыг давахын тулд гурван чухал хүчин зүйл байдаг болов уу гэж миний хувьд боддог юм. Үүнд эрх мэдэл, эдийн засаг, сэтгэл гэсэн гурван хүчин зүйл байдаг юм болов уу. Эрх мэдлийг бол ард түмэн маань дөрөв дөрвөн жилийн хугацаатайгаар сонгоод та бүгдийг маань, улс орныг маань удирдан чиглүүлээд, ард түмнийг маань сайн сайхан амьдруулаасай гэж ингэж эрх мэдлийг олгодог гэж ингэж миний хувьд боддог.

Эдийн засгийн хувьд бол Монгол Улс 56 сая малтай, Монголыг төдийгүй дэлхийг тэжээх баялагтай, Мөн байгалийн үзэсгэлэнт газруудтай, палеонтологийн их олдворуудтай. Тийм учраас эдгээрийг ашиглавал эдийн засгийн хувьд бүрэн боломж бололцоотой гэж ингэж үздэг.

Тэгээд хамгийн чухал нь бол сэтгэл. Тэгэхээр ард түмэн юу хүсэв гэвэл энэ эрх мэдэлд хүрч байгаа хүмүүс, энэ засаг, төрийг маань удирдах гэж байгаа хүмүүс маань сэтгэл гаргаж ажиллаарай гэж уламжилсныг та бүгдэд бас хүргэх нь зүйтэй байх гэж ингэж бодож байна. Ингээд эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа А. Цогцэцэгтээ амжилт хүсье. Таныг бас дэмжиж байгаагаа илэрхийлье.

Тэгээд бас нэг санал байна. Энэ дээр бол бид бол сая нэр дэвшээд явж байх даа ч, өмнө нь ч сум, орон нутгаар явж өрх, багийн эмнэлгүүдээр явж байсан. Үнэхээр бас тэд нарын маань ажиллаж байгаа орчин бол нэлээн хүнд нөхцөлд ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямарсан байгаа гэдэг үндэслэлээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг тодорхой хэмжээгээр зардлыг нь хэмнэсэн байгаа байдал нь өөрөө аливаа улс орны эдийн засгийн хямралд эрүүл мэндийн салбарыг энэ хямралд өртүүлж болохгүй юм байна гэдгийг харсан. Яагаад гэвэл зарим нэгэн суман дээр нь очиход ямар нэгэн өвчтөн байхгүй байна. Бид бодохдоо эрүүл мэндийнхээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг их сайн авч байгаа юм байна гэж бодож байсан. Дараагийн суман дээр очиход мөн байхгүй. Тэгээд асуухаар өнөөдөр анхан шатны тусламж үзүүлэх ямар нэгэн одоо тэр тариа, эм тариа, ямар нэгэн боломж байхгүй байна. Ийм учраас одоо анхан шатны тусламж авах гэсэн хүмүүс маань одоо аймаг, төв, хот бараадаж байна гэж ингэж одоо эргэж ярьж байна.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41