Свопын хувьд бол 2008 онд Америкт хямрал эхэлснээс хойш их өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа ийм хэрэгсэл байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бол яг таны хэлснээр бол энэ гадаад худалдааны хэрэгсэл, гадаад худалдаан дээр одоо валютын хэрэгцээ үүсэхэд одоо юу гэдэг юм өнөөдөр Монгол Хятадтай худалдаа хийж байгаа тохиолдолд тэр юаны хэрэгцээ бий боллоо гэхэд юаны хэрэгцээг доллараар дамжуулж солих биш одоо шууд юанаар нь солих бололцоотой. Эргүүлээд нөгөө талаар энэ нь болохоор зэрэг доллар дээр ирэх ачааллыг бууруулж ханшид нөлөөлж улмаар инфляцийг бас тогтвортой байлгах тийм зорилготойгоор улс орнууд ашиглаж эхэлсэн. Тэгэхдээ Монгол Улсад өнөөдөр. Би нарийн механизмыг нь мэдэхгүй. Гэрээ хэлцлийг нь мэдэхгүй.

Миний ойлгож байгаагаар бол өнөөдөр Монгол Улсад валютын нөөцийг дэмжих зорилготойгоор одоо энэ свопын хэлцлийг, энэ хэрэгслийг ашиглаж байна гэж ойлгож байгаа. Тэгээд дэлхий дээр миний мэдэж байгаагаар одоо яг иймэрхүү маягаар свопыг ашиглаж байгаа улс орон бол Аргентин байгаа.

Дэлхийн улс орнууд ерөнхийдөө энэ хямралаас хойш энэ свопыг ерөнхийдөө яаж хязгаарлах вэ гэдэг асуудал тавихаар их хүнд болчихоод байгаа юм. Яагаад гэвэл эргээд мөнгө хэвлэнэ гэдэг маань тухайн улс орны тусгаар тогтнолтой, ингээд тусгаар тогтнол гэдэг ойлголттой шууд холбоотой байдаг учраас улс орнуудыг одоо олон улсын байгууллагууд ч юм уу та нар мөнгөө хэвлэхээ зогсоо гэсэн тийм шаардлага тавьж чадахгүй болчихоод байгаа юм.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Тэгэхээр зэрэг ямар арга хэмжээ авч эхэлж байна вэ гэхээр зэрэг олон улсын байгууллагууд улс орнуудыг своп хэлцлүүдийнхээ своп хэлцэлтэй холбоотой мэдээлэл тэр бүгдийг ил тод болгоочээ гээд тэгж байгаа юм.

Миний хувьд бол хувьдаа ер нь юу гэж боддог вэ гэхээр зэрэг цэвэр нөөц эерэг байх тэр тохиолдол бол энэ своп хэлэлцээрийг ашиглаад явж болох юмаа гэсэн тийм бодолтой байдаг юм.

М. Энхболд: - Ж. Энхбаяр гишүүн тодруулъя. 1 минут өгч болж байгаа. Тийм ээ.

Ж. Энхбаяр: - Эрдэмбилэг ээ, чамайг дэмжиж байгаа. Би урд өмнө нь Монголбанкны Ерөнхийлөгч байсан Л. Пүрэвдорж, А. Батсүх гэдэг улсуудыг дурдахыг хүсч байгаа юм. Энэ улсууд мэргэжлийн байр суурь барьж мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой хутгахгүйгээр улс орны эдийн засаг, аюулгүй байдлыг сахин хамгаалж чадаж мэргэжлийн байр сууриа зоригтой илэрхийлж байсан улсууд шүү. Тэдний үр дүнд Монгол Улсын мөнгөн тэмдэгт дэлхийд хамгийн хүчтэй чангарч байсан. Хамгийн худалдан авах чадвар нь сайжирсан мөнгөн тэмдэгтээр шалгарч байсан гэдгийг за миний бие мэдэх юм.

Тэгэхээр та бүхэн мэргэжлийн байр сууриа бариарай. Өмнөх Монголбанкны Ерөнхийлөгчийн Монголбанкны бодлогын гол алдаа юу вэ гэвэл улс төржсөн шийдвэр гаргаж, улс төрд тааруулж Монгол төгрөгийн ханшийг унагаах тэр бодлогын өмнө бууж өгч байсан ийм шийдвэр гаргаж байсан гэдгийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд сахиж ажиллахыг хүсье. Амжилт хүсье.

М. Энхболд: - Х. Баделхан гишүүн асуултаа тавъя.

Х. Баделхан: - За баярлалаа. Нэр дэвшигчийг дэмжиж байна. Залуу хүн байна. Мэргэжлийн хүн байна. Энэ салбарыг бол авч явна гэж. Би нэг асуулт асуух гэсэн юм.

Манай улс чинь зах зээлийн харилцаанд ороод 26 жил болсон байна л даа. Энэ 26 жилийн дотор манай банкны салбар бол хөгжөөд баяжаад сайхан өндөр өндөр байшин барилга бариад. За нөгөө талдаа бол үйлдвэр, аж ахуйнууд дампуураад, иргэд нь ядуураад өнөөдөр 26 жилийн үр дүн бол ийм болсон байна л даа. Энийг бол би банкны өндөр хүүнээс болсон гэж бодож байгаа.

Би сая хөдөө явж байгаад иргэдтэй уулзахад тэтгэврийн нэг хүн асууж байсан л даа. Би тэтгэвэртээ гараад 10 жил болсон. Би анх тэтгэврийн дэвтрээ авахдаа нэг харсан. Дараа нь банкинд өгсөн. Би 10 жил тэтгэврийн дэвтрээ хараагүй. Одоо банкинд зээлийн барьцаанд байгаа гэж. Тэгэхээр бүх хүмүүс тийм байгаа. Тэгэхээр бүх тэтгэврийн хүмүүсийн дэвтэр зээлийн барьцаанд байгаа. За бүх мал бол одоо бас банкны барьцаанд байгаа.

Өнөөдөр одоо Монголын ганцхан том үйлдвэр Эрдэнэтийн 49 хувийг бас банк худалдаад авсан. Энэ одоо ямар учиртай юм бэ? Зүгээр би хар ухаанаар бодоход. Мэргэжлийн хүн биш л дээ. Өнөөдрийн ийм өндөр хүүтэй зээлээр ер нь үйлдвэр үйлчилгээ хөгжүүлэх, бизнес хөгжүүлэх Монголд ямар ч боломж байхгүй. Мөнгө аваад нэг жилийн дотор 20 хувийн ашиг олоод тэгээд зээлээ хаагаад цаана нь өөрөө ашиг олох ямар ч боломж байхгүй л дээ. Ерөөсөө үндсэн шалтгаан нь бол энэ гэж би боддог юм. Тэгэхээр би миний асуух гэж байгаа асуулт бол энэ ер нь манайх шиг өндөр хүүтэй тийм зээлтэй өөр улс орон байдаг юм болов уу?

Хоёрт, энэ зээлийн хүүг бууруулах арга байна уу ер нь. 26 жил гэдэг чинь нэг зуун жилийн дөрөвний нэг шүү дээ. Одоо ойрдоо буурах арга байна уу? Энэ буурахгүйгээр манай улс ер нь хөгжихгүй гэж боддог юм. Хүн ямар нэгэн үйлдвэр, үйлчилгээ явуулахын тулд мөнгө хэрэг болно. Мөнгийг бол банкнаас авахаас өөр авах газар байхгүй шүү дээ. Өөрөө одоо дараа нь тэр хүү багатай гадаадын банк ч гэсэн оруулаад өрсөлдүүлэх тийм цаг нь болоогүй юм уу гэсэн ийм асуулт байна. Баярлалаа.

М. Энхболд: - За нэр дэвшигч О. Эрдэмбилэг хариулъя. 81 дүгээр микрофон.

О. Эрдэмбилэг: - Нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой ажил миний бодлоор бол одоо энэ Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан гурван талт хөтөлбөр байгаа. Хүү бууруулах. Тэр хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай. Яваандаа тэр хөтөлбөрийг сайжруулаад үргэлжлүүлэх ёстой гэж бодож байгаа юм.

Улс орнуудын янз бүрийн туршлага байна. Өөрийнхөө эдийн засгийн амьдрал, нийгэм, эдийн засгийнхаа амьдрал, нөхцөл байдалд тааруулаад янз бүрийн арга хэмжээ авдаг. Нийтлэг нэг юм нь юу вэ гэхээр зэрэг Засгийн газар, Монголбанкны зорилгод нийцэж байгаа нэг юм нь юу вэ гэхээр зэрэг иргэдийнхээ хадгаламжийг хамгаалах нэг үүрэг байгаа. Иргэдийнхээ хуримтлалыг хамгаалах. Тэр агуулгаараа бол ерөнхийдөө хуримтлалын төвлөрлийг бол сааруулах, тэр хуримтлалын төвлөрлөөс үүсэх эрсдэлийг бууруулах тийм арга хэмжээнүүд улс орнуудад авч байсан түүх байдаг. Тэгээд эх үүсвэрийн араас өрсөлдөж байгаа тэр өрсөлдөөнийг зохицуулах ямар арга механизм байна тэрийг судлах ёстой гэж би хувьдаа боддог юм.

Өөр улс орнуудын хувьд би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө зарим нэг ганц хоёр 30 хувь давсан. Тэрнээс ч илүү 100 давсан тийм тохиолдлууд байсан. Нэрлэж бол мэдэхгүй байна.

М. Энхболд: - Т. Аюурсайхан гишүүн асуултаа тавъя.

Т. Аюурсайхан: - Нэр дэвшигчийн хувьд энэ эзэмшсэн боловсрол ч гэдэг юм уу энэ дээр нь ямарваа нэгэн хэлэх үг байхгүй. Санаа байхгүй. Гагцхүү энэ хийж байсан ажилтай нь холбогдуулж өнөөдрийн томилгоо бас зарим зүйл дээр эргэлзээ төрүүлж байна л даа. Тухайлбал, өнөөдөр одоо бидэнд тараагдсан энэ анкет дээр, нэр дэвшигчийн анкет дээр Голомт банкны Тэргүүн дэд захирлаар одоог хүртэл ажиллаж байгаа гээд ингээд бичсэн байна. Эхний асуулт бол энэ ажлаасаа чөлөөлөгдсөн үү, үгүй юу гээд.

Цаашлаад Монголбанкны Ерөнхийлөгчийг томилж байх үед нь одоо миний хувьд бас нэлээн хэдэн санал хэлсэн. Гишүүдээс нэлээн олон санал хэлсэн байгаа. Ер нь энэ арилжааны банкууд бол үнэхээр энэ зах зээлийг, одоо Монголын эдийн засгийг бас цаанаа эзэгнэж байгаа, үгсэн хуйвалдаж байгаа, өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг эзэлж байгаа.

Цаашлаад энэ төрийн албан хаагчдын цалинг нь барьцаалж, тэтгэврийн ахмадуудын тэтгэврийг нь барьцаалж, малчдын малыг нь барьцаалж, бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нь барьцаалж, иргэдийнхээ орон сууцыг нь барьцаалаад маш өндөр хүүтэй хүүгээр ингээд мөлжиж байгаа. Яагаад мөлжиж байгаа гэх юм бол 2014-2015 онд арилжааны банкуудын ашиг нь 578.0 тэрбум төгрөг болсон байна лээ. Өмнө нь бол жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан. Гэтэл 2014-2015 он ямар он жилүүд байлаа. Бизнес эрхлэгчид хамгийн их үүд хаалгаа барьсан, иргэд хамгийн их амьдрал нь уруудан доройтсон. Сурагчид, оюутнууд хамгийн их сургууль завсардсан. Ахмадууд маань хамгийн их тэтгэврийн зээлийн хүүнд баригдсан. Эдийн засаг маань хамгийн их уруудан доройтсон ийм он жилүүд. Эдийн засгийн өсөлт яаж муу гарлаа. Гэтэл банкууд асар их ашиг олсон. Тийм учраас энэ эрүүл бус байдлыг өөрчлөөд банкны салбарт ерөөсөө эрүүл өрсөлдөөнийг бий болгоод. Дээрээс нь банк болон одоо энэ банкныхан болон энэ улс төрийн өмнө нь явсаар ирсэн сүлжээг таслан зогсоох энэ чиглэл дээр бас Н. Баяртсайхан Ерөнхийлөгчийг нэлээн дорвитой ажил хийх байх гэж итгэл найдвар байгаа. Гэхдээ өнөөдрийн энэ томилгоог хараад ирэхэд энэ Голомт банк бол бас нэг төлөөллөө оруулж ирээд бас томилуулж байгаа мэт ийм санагдаад байна л даа.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41