А. Цогцэцэг: - Б. Сарангэрэл гишүүндээ баярлалаа.

Өнөөдөр бол эдийн засаг хямралтай байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ одоо эрүүл мэндийн салбарынхаа санхүүжилтийг яаж босгох вэ гэдэг тал дээр нөөцийн зөв хуваарилалтыг хийх нь зүйтэй болов уу гэж ингэж боддог юм. Тухайлбал одоо эрүүл мэндийн санхүүжилтийг одоо нэмээд байх нь бол мэдээж хэрэгтэй. Гэхдээ энэ дээр бид нар дотоод нөөц бололцоонууд байгаад байгаа юм. Тухайлбал одоо шаардлагагүй хэвтэлтүүд байна. Лабораторийн шинжилгээнүүдийн давхцалууд байна. Одоо тэр эмнэлэгт, 7 дугаар төв дээр шинжилгээ хийлгэсэн бол одоо манайд хүчингүй. Дахиж хийлгүүл гэж байгаа юм. Энэ болгонд чинь эрүүл мэндийн даатгалаас урсгал зардал гараад байгаа. Тэгэхээр зэрэг ийм үрэлгэн зардлуудыг бол бид нар багасгах тал дээр нь анхаарч ажиллавал их зүгээр юм болов уу гэж бодож байгаа юм.

Дээрээс нь бас энэ тоног төхөөрөмжүүдийн асуудал дээр нэлээн их анхаарахгүй бол болохгүй байгаад байгаа юм. Жишээлбэл, орон нутагт гэхэд боловсон хүчин нь байхгүй. Тэгээд үнэтэй үнэтэй тоног төхөөрөмжүүд улс төрийн ямар нэгэн байдлаар оччихсон байж байдаг. Тэр дээр ажилладаг боловсон хүчин байхгүй байж байдаг. Тэгээд дээрээс нь ажиллах боловсон хүчин байлаа гэхэд тэр яг нөгөө өөрийнхөө хүчин чадлаараа ажиллахгүй. Тэгээд өндөр өртөгтэй тоног төхөөрөмжид өөрийн хүчин чадлаараа ажиллахгүй бол алдагдалд орж байдаг. Гэтэл Улаанбаатар хотод нь дутагдаад байгаа.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Тэгэхээр ийм зохицуулалтуудыг хийх нөөц бололцоо, санхүүжилтийн нөөц бололцоог бол бид нар хайна. Энэ чиглэл дээр бид нар бас бусад байгууллагууд болон орон нутагтай хамтарч ажиллана гэж бодож байгаа.

За үндэсний нийт бүтээгдэхүүний 6 хувийг эрүүл мэндийн санхүүжилт оруулна гээд ингээд манай намын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишиг л дээ. Тэгэхээр зэрэг энэ 6 хувьд бид нар хүргэхийг бол үе шаттайгаар хүргэе гэсэн ийм зорилгыг тавьж байгаа. Бас та нөхөд минь бас дэмжээрэй. Тэгэхдээ одоо нэг жишээг би бас хэлэхийг хүсч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудын судалгаанаас ингээд харахад Сингапур улс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувийг л эзэлдэг. Зардал нь. Гэтэл Америкийн Нэгдсэн Улс 17 хувьтай байдаг. Гэтэл байр эзлүүлээд үзэх юм бол тусламж үйлчилгээний чанар хүртээмжээрээ Америкийн Нэгдсэн Улс 34-т явж байдаг. Сингапур Улс 4-т явж байдаг. Тэгэхээр энэ зарчмын ялгаа бол явж байгаа. Тэгэхээр энэ дотоод зохион байгуулалт, бүтцийг үнэхээр өөрчилж чадах юм бол бид нар бас энэ дээр бол 6 хувьдаа хүргэчихэж чадна гэж үзэж байгаа.

Гурав дахь асуулт нь яаралтай тусламжийн асуудал бол мэдээж энэ бол аягүй чухал асуудал байгаа. Хүн ерөөсөө хамгийн гол юм бол яаралтай тусламжийг л маш хурдан авах юм бол хэн хэндээ ач холбогдолтой. Тэгэхээр энийг бол газар зүйн байрлалыг нь харгалзаж задалж энэ дээр нь бүх мэргэжилтэй боловсон хүчин цогцоор нь шийдэх асуудал байгаа. Энэ бас миний санаанд багтаад байгаа. Тэгээд танд баярлалаа.

М. Энхболд: - Гишүүд танхимд цуглая. 5 минутын дараа санал хураана. М. Оюунчимэг гишүүн асуулт тавьж, үг хэлье.

М. Оюунчимэг: - Ер нь хэн сайд байх нь чухал биш хэр сайн менежер байх нь чухал байгаа. Өнөөдөр орж ирсэн энэ 4 хүний тухайд бол энэ шалгуурыг маш сайн хангасан хүмүүс байна гэж би харж байгаа юм.

Тэгэхээр төрийн эмнэлгийг бол бас ямар түвшинд авч явж болохыг өөрөө одоо амьдралаараа харуулсан хүний хувьд эрүүл мэндийн салбарыг 1 жилийн дотор ядахдаа нэг хөл дээр нь босгоод нэг үнэхээр өөр салхи оржээ гэж харагдахаар тийм хэмжээнд менежмент таныг хийж чадна гэдэгт бид их итгэж байгаа шүү. Тэр дээр бас хамтарч ажиллана гэж бодож байна.

Тэгээд та ажлаа юунаас эхлэх вэ гэж одоо мэдээж бодож байгаа. Хамгийн гол нь одоо ингээд хүйтний улирал эхлэхээр хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн урт очер дараалал эмнэлгийн хүйтэн шалан дээр ингээд хавтгай болдог. Энэ бол Монголын эмгэнэл болоод удаж байна. Ялангуяа сүүлийн 4 жил бол энэ асуудал бол хамгийн эмзэг байлаа шүү дээ. Тэгээд статистикаар дандаа нярайн эндэгдэл их өссөн харагдаад байгаа. Тэгэхээр энэ ажлаас та минь ажлаа эхлээд ер нь эмнэлгийн хүртээмжийн асуудал дээр эхний ээлжинд одоо ямар ямар бололцоо байна. Хувийн эмнэлгүүдтэй энэ дээр яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр сайн менежмент хийнэ байх гэж би танаас харж байгаа шүү. Энэ их чухал асуудал байгаа.

Түрүүн тэр Б. Ундармаа гишүүн хэлж байна лээ. “Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрийг маш их хүмүүс дэмжиж харж байсан. Тэгэхээр ер нь хүүхэд багадаа суурь өвчингүй бол том болоод маш сайн эцэг эх болно. Тэгэхээр энэ “Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллаарай гэж танаас хүсэх байна.

Нөгөө нэг анхаарал татсан зүйл нь ер нь энэ төрийн эмнэлгүүдийн очер дараалал дийлдэхгүй хувийн эмнэлгүүдийн үнэ дийлдэхгүй яг энэ дунд нийгмийн эмзэг бүлэг бол маш их хохирч байгаа одоо би сая сонгуулийн үеэр бараг уулзсан хүн болон хэлж байсан юм. Тэгэхээр энэ гажуудлыг яаж арилгах вэ? Энэ дээр яаж анхаарах вэ гэдэг тал дээр та бас анхаарч ажиллаарай гэж захих байна.

Хамгийн сүүлд нь нэг зүйлийг хэлэхэд энэ Чингэлтэйн нэгдсэн эмнэлэг нэг жинхэнэ утгаараа ажиллахыг өнөөдөр маш олон хүн харж хүлээж байгаа юм. Энийг надад хүн бүр захиж байсан. Тэгэхээр энэ эмнэлэг дээр та минь бас анхаарч ажиллаарай гэж хэлье. Тэгээд танд амжилт хүсье.

М. Энхболд: - Гишүүд асуулт тавьж, хариулт авч үг хэлж дууслаа. Одоо Байнгын хорооны гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилох саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулна. Санал хураалт.

56 гишүүн санал хураалтад оролцож, 54 гишүүн дэмжиж, 96.4 хувийн саналаар санал дэмжигдлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудал

За одоо Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж эхэлье. Нэр дэвшигчийн талаар гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Энх-Амгалан танилцуулна.

Л. Энх-Амгалан: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

П. Ганхүү нь 1976 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн магистр. Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн.

П. Ганхүү нь 1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд Монгол Улсын Их Сургуульд ТАСИС хөтөлбөрийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллажээ.

Хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн С. Чинзориг, Х. Болорчулуун нар Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд болон аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулах, Дорнод аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах, гишүүн З. Нарантуяа Завхан Тэлмэн сум болон аймгийн төвд цахилгаан станц барих, түүнчлэн Эгийн голын цахилгаан станцын төслийг үргэлжлүүлэх талаар санал гаргасан болно.

Нэр дэвшигчийн анкет, тогтоолын төсөл, бусад холбогдох материалыг Та бүхэнд тараасан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайдад Пүрэвжавын Ганхүүг нэр дэвшүүлэх асуудлаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

М. Энхболд: - Л. Энх-Амгалан гишүүнд баярлалаа.

Байнгын хорооны санал, дүгнэлт болон Ерөнхий сайд, нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүд байвал нэрсээ өгье. Ц. Гарамжав гишүүнээр тасаллаа. Л. Оюун-Эрдэнэ гишүүн асуулт. Б. Баттөмөр гишүүнээр тасаллаа. За Л. Оюун-Эрдэнэ гишүүн асуулт тавьж, үг хэлье.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41