Энэтэй холбогдуулаад бас түрүүн нэр дэвшсэн олон сайд нартай холбогдуулаад зүгээр ганц үгийг Ерөнхий сайдад хэлмээр байна. АСЕМ гээд наадмын аягүй олон арга хэмжээ хойшлогдоод энд тэнд их олон баяр наадмын арга хэмжээ яваад байна. Одоо шинэ сайд нар ч гэсэн томилогдоод л нутгаас нь янз бүрийн наадмын арга хэмжээ, ойн арга хэмжээ гээд урих байх. Энэ бүгдийгээ зогсоох хэрэгтэй. Одоо баяр наадам зогсох цаг нь болсон. Ажилдаа орох хэрэгтэй. Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол маргаашнаас эхлээд шууд ажилдаа орох ёстой. Мэргэжлийн Засгийн газрын сайд нарт хоёр гурван долоо хоногийн ажилтайгаа танилцах хугацаа байхгүй шүү. Монголын сонгогчдод, Монголын эдийн засагт ийм хугацаанд хүлээж боломж байхгүй. Сайд нар маргаашнаас ажилдаа орох ёстой. Энэ ажилдаа идэвхийлэн зүтгээд явах ёстой гэдэг санааг хэлчихмээр байна.
Ж. Эрдэнэбат сайдын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрэлдсэнд баяр хүргээд маргаашнаас бүрэн ажилдаа ороод баяр ёслол, аливаа арга хэмжээг бол илүү богиносгоод явах ёстой гэж би бодож байна.
Улсын Их Хурлын даргад бас хандаад нэг юм хэлэхэд манай энэ асуудлыг хэлэлцэж байгаа арга бол бас л арай л удаашралтай надад санагдаад явчихлаа. Бид нар өнөөдөр 9 цаг асуудлыг хэлэлцэж байна. 4 сайдыг томилох гээд. Бүгдээрээ л энэ. Улсын Их Хурлын гишүүд дан дангаараа очоод энэ саналаа бүгдээрээ хэлчих боломжтой. Тэгэхээр энийг интернэт орчинд шилжүүлээд Улсын Их Хурлын гишүүд хэлэх юмнуудаа интернэтээр дамжуулаад хэлчихдэг. Тэрний хариуг заавал Улсын Их Хурлын гишүүн асуулга тавиад, эсхүл саналаа интернэтээр хэлсэн бол тэрийг сайд заавал эргээд хариулдаг ийм тогтолцоо руу шилжчихвэл бид нар өнөөдрийнх шиг 9 цаг энэ асуудлыг хэлэлцээд суух шаардлагагүй болох байх гэж бодож байна. Яагаад гэвэл 9 цагийн хугацаанд өнөөдрийн XXI зууны эдийн засагт Монголын эдийн засаг шиг баялгийг энэ 9 цагт өөр улсын эдийн засгууд бүтээгээд байгаа шүү. Бид нар тэгэхэд 2 цаг хүртэл суугаад ийм асуудлуудыг. Бүгдээрээ нэг нэг асуудлыг хэлэх гээд ингээд суугаад байна. Энийг илүү оновчтой болгож болдоггүй юм болов уу гэдэг би бас санааг хэлчихмээр байна.
М. Энхболд: - За гишүүд асуулт тавьж, асуултаа хариулт авч дууслаа. Үг хэлэх гишүүн байна уу? Алга байна.
Байнгын хорооны саналаар Аюушийн Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томилох саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт.
53 гишүүн оролцож, 50 гишүүн дэмжиж, 94.3 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.2 дугаарт заагдсаны дагуу гишүүдийн олонхи нь томилох саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно гэж ингэж үздэг. Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Би эцсийн найруулгыг та бүхэнд уншиж танилцуулъя.
Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай. Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Аюушийн Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томилсугай.
Хоёр. Энэ тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Эцсийн найруулгыг сонслоо гэж тооцлоо.
Шинээр сонгогдож батлагдсан Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяад баяр хүргэе. Танд ажлын амжилт хүсэн ерөөе.
Зургаа. Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал
Дараагийн асуудалд оръё. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцсэн байна гэж ингэж заасан. Ингээд Байнгын хорооноос гарсан дүгнэлтүүдийг сонсъё.
Нэгдүгээрт, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж. Энхбаяр танилцуулна. Ж. Энхбаяр даргыг индэрт урьж байна.
Ж. Энхбаяр: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, 24.6 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараахь санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн Тусгай хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд, Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар, Нямаагийн Энхболд, Ядамсүрэнгийн Санжмятав нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
М. Энхболд: - За баярлалаа. Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М. Оюунчимэг танилцуулна. М. Оюунчимэг гишүүнийг индэрт урьж байна. М. Оюунчимэг гишүүн алга байна. Нийгмийн бодлогын байнгын хорооноос хэн байна. За Л. Энх-Амгалан дарга танилцуулъя. Л. Энх-Амгалан даргыг индэрт урьж байна.
Л. Энх-Амгалан: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу тус Байнгын хороо Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Дорждугарын Гантулга, Самандын Жавхлан, Мөнхөөгийн Оюунчимэг, Ядамсүрэнгийн Санжмятав, Батсүхийн Саранчимэг, Цэдэнбалын Цогзолмаа, Содномын Чинзориг, Содномзундуйн Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг тус Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний тухай тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүгдээс хүсье.
М. Энхболд: - За баярлалаа. Гуравдугаарт, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Ундармаа танилцуулна. Б. Ундармаа гишүүнийг индэрт урьж байна.
Б. Ундармаа: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараахь санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Хавдисламын Баделхан, Сандагийн Бямбацогт, Ганзоригийн Тэмүүлэн, Данзангийн Лүндээжанцан, Лхагваагийн Мөнхбаатар, Батсүхийн Наранхүү, Даваажанцангийн Сарангэрэл, Миеэгомбын Энхболд, Дондогдоржийн Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Ёс зүйн дэд хороог байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, “Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
М. Энхболд: - Б. Ундармаа гишүүнд баярлалаа. Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Оюун-Эрдэнэ танилцуулна. Л. Оюун-Эрдэнэ гишүүнийг индэрт урьж байна.
Л. Оюун-Эрдэнэ: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараахь санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


