Гишүүд маань их олон санал, зөвлөгөө өгч байна. За би нэг л зүйл хэлэх гэсэн юм. Монгол Улс маань төлбөрийн баланс гэж зүйл гаргадаг. Тэр дотор аялал жуулчлал гэж их том тоо байдаг. Тэр дунд нь нэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадагшаа аялал жуулчлалаар явах гэж ийм тоо байдаг. Сүүлийн хэдэн жил энэ тоо маань 100-аас 120 сая доллароос ерөөсөө буухгүй байгаа.

Тэгэхээр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэрхэн явж байна вэ гэдгийг харах нэг тийм санхүүгийн эдийн засгийн үзүүлэлт нь энэ юм болов уу гэж би харж байгаа. Тэгэхээр энэ төлбөрийн балансыг жил бүр гаргах бүрт нь энэ тоог харж байгаад танд би сануулна шүү. Хэрэв энэ тоо дээшээгээ яваад байвал эрүүл мэндийн салбар маань энэ дээр асуудалтай байна гэсэн үг. Хэрэв энэ тоо багасаад ирвэл эрүүл мэндийн салбар сайн явж байна гэж бид дүгнэнэ шүү. Тэгэхээр энэ тоог танаас жил бүр нэхэж асуух болно. Энэ 4 жилийн дотор энэ тоог та одоо хэрхэн яаж буулгаж чадах вэ гэдэг таны ажлын том дүгнэлт болно. За тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа.

М. Энхболд: - За үг хэллээ. З. Нарантуяа гишүүн асуулт тавьж, үг хэлье.

З. Нарантуяа: - Юуны өмнө олон жил бас салбартаа ажилласан ийм туршлагатай хүн эрүүл мэндийн сайдаар нэр дэвшиж орж ирж байгаад их олзуурхаж байна. Та бол бас тодорхой эмнэлгийг удирдаж явсан сайн мэргэжилтэн, салбартаа танигдсан хүн байна.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Одоо салбарын сайд хийнэ гэдэг бол энэ салбарынхаа бодлого зохицуулалт, үйл ажиллагааг уялдуулах нэлээн том ийм чадварлаг менежер байх ийм том хариуцлагыг танд үүрүүлж байгаа. Тэгээд таны намтраас харж байхад та бас С. Ламбаа сайдтай хоёр ч удаа хамт ажиллаж байсан хүн юм байна. Тэгээд энэ хүн бол салбартаа бас зөвшөөрөгдсөн. Өмнө нь одоо Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа энэ салбарт олон шинэ зүйлүүдийг бас хийж эхлүүлж чадсан ийм удирдах арга барил, улс төрийн туршлагатай ийм хүн. Тэгэхээр таныг бас энэ хүнээс нэлээдгүй зүйлийг суралцсан байх гэж бодож байна.

Тэгээд баг болж явсан хүнийхээ хувьд өмнө нь одоо энэ салбарт хийгдэж байсан сайн зүйлүүдээ ямар нэгэн улс төржилгүйгээр үргэлжлүүлж хийгээрэй гэж хүсье. Тэгээд нэг 3 саналыг хэлэх гэсэн юм. Энэ хавар батлагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль байгаа. Өнөөдөр энд олон гишүүдийн ярьж байгаа энэ чухал чухал асуудлуудыг шийдэхэд нэлээн суурь түлхэц болох энэ хуулийг одоо баталсан гэж би үздэг. Тэгээд энэ хуулийг яаралтай хэрэгжүүлэхийн тулд дахиад энэ хууль дотор заагдсан 30 гаруй ийм дүрэм, журмуудыг хурдан шуурхай батлуулах хэрэгтэй байгаа. Та ингээд ажлаа, энэ дүрэм, журмаа одоо гаргаж хурдан шуурхай эхлүүлэхээс ажлаа эхлээрэй гэж хүсье. Ингэж чадах юм бол одоо манай энэ эмнэлгүүдийн, анхан шатны ялангуяа эмнэлгүүдийн олж байгаа орлого бол эмнэлэгтээ, эмч нартаа үлдэх ийм боломж бүрдэх юм. Ингэснээр эмнэлгүүд өөрсдөө бас эдийн засгийн хувьд чадавхитай болно. Эдийн засгийн хувьд чадавхитай байж энэ эмнэлэг өөрөө оношлогоо, тоног төхөөрөмж нь сайжирна. Боловсон хүчнүүд чадавхижна.

Тийм учраас бас энэ эмнэлгийг зах зээлийн зарчмаар ажиллуулдаг болох гол энэ өөрчлөлтийг энэ эрүүл мэндийн салбарт бас хийсэн шүү. Энийг хэрэгжүүлж чадвал чанарын ахиц гарна гэдэгт би бас эргэлзэхгүй байгаа.

Дээр нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдсэн. Олон хүмүүсийн сая ярьж байгаа. Б. Жавхлан гишүүн ярьж байна. Олон иргэдийн маань мөнгө гадагшаа урсаад байна гээд. Тэгэхээр өнгөрсөн 4 жил оношлогооны төвүүдийг барьсан. Цаашдаа ч аймгийн төвүүд дээр оношлогооны төвүүдийг барих шаардлага байгаа. Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн гол агуулга бол эмээс хамааралтай иргэд одоо өргөн хэрэглээний хэрэглэдэг ийм эмүүдийг даатгалд хамруулж авах, даатгалын сангаас авах боломж бүрдсэн. Мөн өндөр өртөгтэй ийм оношлогоонуудын өртгийг энэ даатгалын санд хамруулахаар ийм чухал зарчмын өөрчлөлт энэ хуулиар нээгдсэн байгаа юм.

Тэгэхээр энэ хоёр хуулиа бол нэлээн сайн хэрэглээд үзээрэй. Мэдээж шинэ хуулиуд хэрэглэх явцад алдаа оноо нь гарна. Тэгэхдээ би бол бодлогын суурь зарчим нь бол зөв хуулиуд гарсан гэж үздэг юм. Тэгээд эцэст нь орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд ялангуяа орон нутагт энэ шинэ технологи, шинэ лаборатори, төхөөрөмжүүд очихоор үүнтэйгээ ажиллах эмч нарын маань мэдлэг боловсролыг дахиж давтан сургах. Ялангуяа Улаанбаатарт одоо эрүүл мэндийн салбарт нэлээн их гол үүргийг нуруундаа үүрч байгаа хувийн секторууд дээр, хувийн секторын эмнэлгийн энэ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, гадаадын мэргэжилтнүүдийн хажууд дагалдуулж сургах замаар богино хугацаанд энэ хүмүүсийгээ бас чадавхижуулах ийм тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлбэл боловсон хүчний маань чанарт нэлээн их ахиц гарах байх гэж бодож байна. Та энэ дээр бас анхаарч ажиллаарай.

Тэгээд бид иргэд ээ, ер нь өвдсөнийх нь дараа эмчлэх тухай биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх тэр эрүүл мэнддээ анхаардаг иргэдийн боловсролыг дээшлүүлэх тал дээр нэлээн их цогц ажил хийх шаардлагатай харагддаг. Аль ч үеийн Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас энэ тал дээр хангалттай сайн ажил зохиож, арга хэмжээ авч чадахгүй байна уу гэж харагддаг юм. Тэгээд энэ бүх зүйлийг та анхаараарай. Ингээд амжилт хүсье. Баярлалаа.

М. Энхболд: - З. Нарантуяа гишүүн үг хэллээ. Д. Тэрбишдагва гишүүн асуулт тавьж, үг хэлье.

Д. Тэрбишдагва: - За баярлалаа. Энэ эрүүл мэндийн салбар, ер нь энэ салбаруудын асуудлыг бид янз янзаар төрөлжүүлж авч үзмээр байгаа юм. Ялангуяа эрүүл мэндийн салбарыг бол энэ Улсын Их Хурлын гишүүд их онцгойлон анхаарч улсын төсөв хөрөнгө дээр хөрөнгө мөнгө суулгах асуудлыг бид шийддэг шүү дээ.

Тэгэхээр зүгээр өнөөдөр бол хүмүүс захиас даалгавар өгөөд л баахан юунууд, амархан юм шиг юм ярьж байна л даа. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт гэдэг юм нь дээр бид онцгойлон анхаарахгүй бол одоо бид хэдэн гишүүд очоод л хавдрын эмнэлэгт нэг хэдэн хэдэн жил одоо хавдрын эмнэлэгт өргөтгөлийн асуудлыг нь одоо хэдэн жил болчихсон. Тэгээд тэрийг ерөөсөө хийж гүйцээдэггүй. Тэгээд хэдэн гишүүд очиж тэрийг нь гүйцээх жишээтэй.

Төрхийн эмнэлэг гээд л одоо Яармагт 6, 7 жил болж байна. Мөнгийг нь батлаад өгчихсөн. Халуун хүйтэн ус ч байхгүй, дэд бүтэц хөгжөөгүй газар мөнгийг нь батлаад өгчихдөг. Тэгээд тэр нь одоо хүртэл хэрэгжүүлж байгаа юм байхгүй. Гээд энэ эмнэлгийн хөрөнгө оруулалт, гадна дотнын зээл тусламжийг маш сайн уялдуулж өгөх. Ялангуяа энэ эрүүл мэндийн салбарт дутуу баригдсан, дутуу хийгдсэн ажлуудыг маш богино хугацаанд гүйцээмээр байна. Тэр дээр нь улсын төсөв, хөрөнгө хэлэлцэж байх үе дээр одоо ерөөсөө л ажил нь эхэлсэн ажлуудыг бүгдийг нь дуусгамаар байна.

Сонгинохайрхан дүүргийн нэг жишиг эмнэлэг барина гээд 7 жил болж байна л даа. Эхлээд л нэг эхний оруулж ирж байгаа юм нь нэг хэн ч ойлгогдохоор нэг жижигхэн амбаар шиг маягийн юманд оруулж ирээд. Тэрийг нь судалж үзээд Улсын Их Хурлаар оруулж ирээд тэрийг нь судалж үзээд болохгүй байна гээд ингээд л нэг эхэлсэн ажлыг нь хоёр гурав дахин үргэлжлүүлж ажилласаар байтал. Зүгээр би одоо хэдэн жишээ л хэлж байна шүү дээ. Өрхийн эмнэлэг 7 жил, төрөхийн эмнэлэг 7 жил, Азийн хөгжлийн банкны эмнэлэг 7 жил, хавдрын өргөтгөл бас 5, 6 жил болж байж нэг одоо хэдэн гишүүд очиж байж л засч янзалсан л даа.

Тэгэхээр ийм ийм хөрөнгө оруулалтын асуудал дээр нь одоо хэрвээ болох юм бол шинэ сайд энэ хөрөнгө оруулалтынхаа асуудлыг бол шууд эхлэх хэрэгтэй. Гадаадын зээл тусламж гээд л нэг ороод ирнэ. Ярина. Бие биеэндээ хардаад л. Гаднын юм нь дээр тэгж тендерт нь болж байна. Энэ нь ч идэж уух гэж байна гээд л тэгээд хэдэн жил болоод л ерөөсөө ажил эхлүүлдэггүй.

Энэ нэг хоорондын хэрүүлээсээ. Ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлийн юм нь дээр бол зоригтой алхам хийж энэ дээр нэг эхэлсэн ажлуудыг нь дуусгах. Ерөөсөө хийж болохгүй ажлыг нь бол болиулах ийм зүйлээс ажлаа эхэлбэл их зөв байх гэж бодож байна. Тийм учраас Улсын Их Хурлын гишүүд ялангуяа энэ нийгмийн чиглэлийн салбарын хөрөнгө оруулалт гэдэг бол маш чухал байдаг учраас энэ дээр бид өөрсдөө бас за шахаж шаардаж одоо үүрэг даалгавар өгөх бол нэг хэрэг. Үүрэг даалгавар биелүүлэхийн тулд тодорхой хөрөнгө санхүүтэй байх ёстой гэдгийг бас анхаарч бодоорой гэж бодож байна.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41