Тэгэхээр энэ спекулятор хийдэг энэ нөхдүүдтэйгээ маш хурдан гартаа аваад энэ банкуудтайгаа бас жаахан ярилцаад энэ ханшийг бол буулгах боломж бүрэн байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас нэг жаахан гартаа аваад явах юм бол танд энэ ханшийг буулгачих тийм боломж байгаа гэдгийг бас нэгдүгээрт хэлье. Нөөцөд хүрэхгүйгээр хийх боломжтой.
Хоёрдугаарт нь, инфляци бол өнөөдөр 2.5 хувь байгаа. Тэгэхээр инфляци 2.5 хувь байгаа энэ үед та бодлогын хүүгээ нэг буулгаачээ. Одоо 10 хувь байгаа байх. Тэрнээсээ буулгах юм бол ялангуяа санхүүгийн зах зээл дээр банкуудын заавал байлгах нөөцөөс тодорхой хэмжээний хөрөнгө нь арилжааны банкууд руугаа очно. Ингэснээр бас тодорхой хэмжээний хүүг бууруулах, илүү одоо банкууд зээл олгох боломжтой болгох энэ зүйлүүд нэлээн нэмэгдэнэ. Тэгэхээр ингэснээр одоо түрүүний Х. Баделхан гишүүний хэлээд байсан тэр хүү өндөр байгаа. Энэ хүүгээ буулгах тэр боломж нь гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр дээр бас та анхаарч ажиллавал илүү эдийн засагт үр өгөөжтэй бодлогын Монголбанкны зүгээс явуулж чадна гэж харж байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.
М. Энхболд: - Б. Пүрэвдорж гишүүн бараг санал хэлэх шиг боллоо. Б. Ундармаа гишүүн асуултаа тавъя.
Б. Ундармаа: - Нэр дэвшигч О. Эрдэмбилэгт бас амжилт хүсье. Дэмжиж байна. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн хүнд амаргүй ийм цаг үед бас одоо ажилдаа томилогдож очиж байна. Яагаад гэвэл иргэд маань бас орлогогүй байна. Аж ахуйн нэгжүүд маань борлуулалтгүй байна. Их барилга, их бүтээн байгуулалт дээр маш их хөрөнгө царцсан байна. Дуусаагүй барилга их байна. Ард иргэдээс ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжлүүчээ гэсэн хүлээлт асар өндөр байгаа.
Тэгээд ийм цаг үе дээр аж ахуйн нэгжүүд, за жижиг дунд гэлгүйгээр бүгд нэг л зүйлийг хүсч байна. Энэ бол одоо зээлийн хугацааг сунгаж өгөөчээ гэсэн энэ хүсэлт асар их байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас уян хатан бодлого явуулж ард иргэдээ ажлын байраа дэмжсэн ийм зүйл бас хэрэгтэй байна. Эдийн засагт ч гэсэн зөөлөн бодлого бас хэрэгтэй байна. Тэгээд энийг бол бас анхаарч ажиллана биз дээ гэж бодож байна.
Арилжааны банкууд өөр өөрсдийн сигментэд таарсан үйлчилгээ, үйл ажиллагаануудыг бол бас үзүүлж байгаа. Тэгээд энэ дээр бол жижиг дунд бизнесүүд дээр бол маш их зогсонги байдлууд бол бас нэлээн их байгаа. Ажлын байр нь бол бас хумигдсан. Энийг бол бас дэмжинэ байхаа гэдэгт бас итгэлтэй байна.
Хоёрдугаарт нь, энэ 1990 оны дунд үеэс явж байсан Эрдэнэсийн сангийн тухай хууль байна, Валютын зохицуулалтын тухай хууль байна. Энийг бол одоо бас шинэчилж сайжруулж бас оруулж ирэх нь бас зүйтэй гэсэн энэ саналыг хэлж байна. Тэгээд одоо уян хатан зөөлөн эдийн засгийн бодлого. За тэгээд бас иргэддээ за мөн одоо энэ зээлэндээ бас их санал санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэгээд амжилт хүсье.
М. Энхболд: - Б. Ундармаа гишүүн санал хэлчихлээ. Гишүүд асуулт асууж, асуултдаа хариулт авлаа. Үг хэлэх гишүүн байна уу? За үг хэлэх гишүүд алга байна.
Одоо Байнгын хорооноос гаргасан саналын дагуу О. Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт.
53 гишүүн оролцож, 48 гишүүн дэмжиж, 90.6 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Дэгийн тухай хуулийн 45.2 дугаарт заагдсаны дагуу гишүүдийн олонхи нь томилох саналыг дэмжсэн бол энэ тухай гарах тогтоолыг батлагдсанд тооцно гэж заасан байгаа. Энэ дагуу Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
Би одоо эцсийн найруулгыг та бүхэнд танилцуулъя. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай. Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Очирхүүгийн Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилсугай. Энэ тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн ийм тогтоол байна.
Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдож байгаа О. Эрдэмбилэгт баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөе. /алга ташив/
Дөрөв. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
Одоо дараагийн асуудалдаа оръё. Дараагийн асуудал Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудал байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заагдсаны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын дарга танилцуулах ёстой.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргад Содномдаржаагийн Даваасүрэнг нэрийг нь дэвшүүлж байна.
С. Даваасүрэн 1973 онд төрсөн. 1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсөж, 1995-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд магистр, 1999-2001 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд мастер, 2005-2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэргийг тус тус хамгаалсан. Америкийн Нэгдсэн Улс, Англи, Югослав зэрэг орнуудад мэргэжлийнхээ дагуу сургалтад хамрагдаж байсан байна.
1996-2003 онд Монгол Улсын Их Сургуульд багш, 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар, 2005-2007 онд Америкийн Нэгдсэн Улсын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд Америкийн Нэгдсэн Улсын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд Монгол Улсын Их Сургуульд ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос Монгол Ардын Намын даргын эдийн засгийн бодлогын зөвлөхийн албан тушаалуудыг тус тус хашиж байсан байна.
С. Даваасүрэнг нэр дэвшүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн мэдлэг туршлагыг харгалзан үзэж энэ албан тушаалд нэрийг дэвшүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчийн талаар гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З. Нарантуяа танилцуулна. З. Нарантуяа гишүүнийг индэрт урьж байна.
З. Нарантуяа: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг томилуулахаар Улсын Их Хурлын даргаас өргөн мэдүүлсэн саналыг Эдийн засгийн байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжлээ.
С. Даваасүрэн нь 1973 онд төрсөн. 1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийг төгсөж, 1995-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд магистр, 1999-2001 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд мастер, 2005-2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан байна. Америкийн Нэгдсэн Улс, Англи, Югослав зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн байна.
1996-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд Америкийн Нэгдсэн Улсын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд Америкийн Нэгдсэн Улсын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх, 2010-2012 онд Монгол Улсын Их Сургуульд ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 2014 оноос Монгол Ардын Намын даргын эдийн засгийн зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ.
С. Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа болно.
Нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын даргын санал, нэр дэвшигчийн анкет, тогтоолын төсөл, холбогдох бусад материалыг Та бүхэнд тараасан байгаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Содномдаржаагийн Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
М. Энхболд: - З. Нарантуяа гишүүнд баярлалаа. Нэр дэвшүүлж байгаа Улсын Их Хурлын дарга болон Байнгын хорооны санал, дүгнэлт, нэр дэвшигчээс асуулттай гишүүд байна уу? Алга байна. Үг хэлэх гишүүд байна уу? Үг хэлэх гишүүд байхгүй байна.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


