20 гаруйхан сая малтай байхад бид бүхэн маань бол одоо энэ чүү чай хангадаг байсан бол өнөөдөр 56 сая малтай болсон байхад нийт малынхаа 30 хувьд нь хүрэхгүй тийм эм тарианы хангамж бол бий байна гэдгийг та бас анхаарах хэрэгтэй байх.

Дээрээс нь бас анхаарах асуудал бол энэ зах зээлтэй холбоотой асуудал байгаад байгаа. Яалт ч үгүй. Өнөөдөр бол бид бүхэн түүхий эдээ тушаадаг гээд аваад үзэхэд зөвхөн Улаанбаатар биш, зөвхөн энэ Эмээлт, энэ Хүчит шонхор биш. Яг энүүгээр төсөөлөөд байх юм бол өнөөдөр малчдын маань байгаа амьдрал яг үүгээр л байгаад байна. Тэгэхээр зах зээлийг өргөжүүлэх, эргээд 3 дахь зах зээлийг нь малын гаралтай түүхий эдийг нийлүүлэх, малаа экспортлох гэдэг асуудлыг та бас энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй байх.

Мөн хамгийн гол 5 дахь асуудал бол энэ ер нь зүгээр мал аж ахуй дээр суурилсан боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй байгаад байгаа. Хэрхэн монгол брэндийг бид нар бий болгох вэ гэдэг асуудал байгаад байгаа. 2012 оноос хойш аваад үзэхэд өнөөдөр мал болон малын гаралтай түүхий эд, арьс шир, түүхий эд маань 80 гаруй хувиар унасан байгаад байгаа.

Тэгэхээр бид нар энэ бол нэг талаасаа бол бас энэ малчдаа болон малчдынхаа амьдралыг мэддэг одоо бас тийм хүмүүсийн төр засгийн түвшинд бодлого гаргах, шийдвэр гаргах түвшинд байхгүй байгаатай холбоотой байгаа болов уу. Тэгэхээр анхан шатны боловсруулалтыг сум орон нутагт нь, аймагт нь хийх. Болж өгвөл эцсийн бүтээгдэхүүн гаргах тийм шат дамжлагыг аймаг, орон нутгуудад бий болгох зайлшгүй шаардлагатай байгаад байгаа. Улс эх орны хөгжил гэдэг бол Улаанбаатар хотоосоо биш сумаасаа, аймгаасаа эхлэх ёстой. Тэгэхээр малаас гарах түүхий эдийг боловсруулах цехийг сум бүрт. Болж өгвөл сум дундын тэр үйлдвэрүүдийг бий болгох…/минут дуусав/

НЕ нашли? Не то? Что вы ищете?

М. Энхболд: - Үг хэллээ. А. Сүхбат гишүүн асуултаа тавьж, үг хэлье.

А. Сүхбат: - Юуны өмнө эрхэм гишүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Түрүүчийн Засгийн газрын томилгоон дээр бид бүхэн бас их эсэргүүцэлтэй хандаж байсан. Өнөөдөр салбараа мэддэг, хөтөлбөртөө тусгасан мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэсэн энэ байдлаасаа бид бүхэн яаж хандаж байна вэ гэдэг дүр зураг харагдаад бас шүүмжилсэн явдал байгаа.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын сайдаар П. Сэргэлэнг оруулж ирсэн явдалд бас их талархаж байна. Бид бүхэн малчин, газар тариалан, хөдөө орон нутгийнхаа ард иргэдэд нэг ажлаа мэддэг мэргэшсэн ийм хүнийг дагуулж очих нь гэж их баяртай байгаа.

Нөгөөтэйгүүр монголчууд тариагаа тарьж чадаж байна, ногоогоо тарьж чадаж байна. Малаа маллаж чадаж байна. Тэгсэн мөртлөө л хаан банкны малчид болсон. Хаан банкинд л ердөөсөө өртэй, данстай иймэрхүү байдалд орчихоод байгаа юм. Ард иргэдийн маань гомдол санал ийм байгаа.

Тэгэхээр сайдаас нэг хоёр асуулт асууя даа. Та бидний ууж хэрэглээд байдаг савлагаатай сүү өнөөдөр тэр болгон цэвэр сүү байж чаддаг билүү. Тэгэхээр импортоор оруулж ирж байгаа энэ хуурай сүүн дээр өндөр татвар тавъя гэж. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ? Энэ бол малчдаа дэмжих бас нэг бодлогын нэг хэсэг юм шүү.

Өнөөдөр тал дүүрэн үхэр сүрэг, мал сүрэг бэлчиж байдаг. Тэрийгээ саадаггүй. Малчдын маань өрхийн орлого, амьжиргаа дээшилдэггүй. Өнөөдөр Улаанбаатар хотод л гэхэд хоногтоо 447 тонн сүү хэрэгцээтэй, шаардлагатай байдаг. Гэтэл зарим сүүг та бүхэн мэдэж байгаа, та бид мэдэж байгаа. Энэ сүү гашлах ёстой шүү дээ. Тэгтэл гашилдаггүй. Цонхны наранд тавиад ч гашилдаггүй. Энийг бол хуурай сүү гээд байгаа юм. Тэгэхээр энэ хуурай сүүг одоо импортолж оруулж ирж буй компаниудыг нь татвар дээр нь өндөр ногдол татвар ногдуулж. Энэ тал дээр нэг хязгаарлалт хийх тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

Нөгөөтэйгүүр манай тариаланчид бол хүнсний ногоогоо шийдэж чадаж байгаа. Дархан, Сэлэнгийн районд бол бүх нарийн ногоогоо шийдэж чадаж байгаа. Тэгэхээр энэ хүнсний ногоон дээр. Хятад Улсаас оруулж ирж байгаа энэ хүнсний ногоон дээр бас өндөр татвар ногдуулж ингэж одоо газар тариаланчдаа дэмжих энэ тал дээр та ямар саналтай байгаа вэ? Таны сайн сайхан, сэдэж байгаа үйл хэрэг, мэргэн бодлогод нөхөр чинь байж чадна. Таныг дэмжиж байна. Та энэ хоёр асуултад хариулна уу? Баярлалаа.

М. Энхболд: - Нэр дэвшигч П. Сэргэлэн хариулъя. 81 дүгээр микрофоныг өгье. 81 байна уу? За.

П. Сэргэлэн: - А. Сүхбат гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр үнэхээр Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Монголчууд эрт дээр үеэсээ малтайгаа нөхөрлөж мал аж ахуйн бүтээгдэхүүнээ амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ийм сайхан уламжлалтай ард түмэн.

Өнөөдөр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр унаж малчид олон сайхан малтай болсон ч мал махных нь үнэ амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй хүндрэл бэрхшээл гарч хөдөө малаа маллаж амьдрах уу, хотод амьдрах уу гэдэг хүртэл асуултууд гарч ирсэн ийм хүнд үед энэ том хариуцлагатай салбарыг одоо бас удирдахаар болж байгаагаа бол би маш их өндөр ачаалал, маш их өндөр идэвхи зүтгэл гаргаж ажиллах ёстой гэж бодож ойлгож байна.

Энэ импортоор орж ирж байгаа сүү, тэр хуурай сүүний тухайд бол манай намын хөтөлбөрт ч байгаа, Монгол Улсын Засгийн газрын одоо батлагдан гарах мөрийн хөтөлбөрт ч орох байх гэж бодож байна. Тэгэхээр энэ мах сүүний аян гэж хөтөлбөр орсон. Тэгэхээр энэ сүүний аян энэ төвлөрсөн том хот суурин, аймгуудыг сүүгээр хангах энэ сүүний жижиг үйлдвэрүүд, том жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах. Энэ сүүний чанарт бас онцгой анхаарах гээд олон чухал асуудлууд байгаа.

За мөн газар тариалангийн хувьд ч гэсэн бид бол үр тариа, хүнсний ногоо тодорхой хэмжээгээр бас жимс жимсгэнэ өөрсдөө тариаланчид маань хөдөлмөрлөөд ургацаа авч чадаж байгаа. 2008-2012 оны үед ажиллаж байсан Монгол Улсын Засгийн газар Атрын аяныг амжилттай өрнүүлж, тэр сайхан аяны буянд олон мянган тариаланчид одоо олон зуун үр тариа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд бас хөл дээрээ боссон юм. Техник, тоног төхөөрөмжөө шинэчилж чадсан. Боловсон хүчнээ бас сайжруулж чадсан. Бас үрийн буудайгаа нөөцөлж чаддаг болсон гээд олон сайхан ажлууд байсан боловч бас сүүлийн жилүүдэд бас энэ газар тариалангийн хөгжил бас жаахан удаашралтай, дотроо бас хэрүүл тэмцэлтэй байгаа нь бол бидэнд харагдаж байдаг.

Тэгэхээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас цаашид энэ үндэсний үйлдвэрлэгчид, энэ Монголын үндэсний баялаг болсон энэ сайхан мал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ үйлдвэрлэж байгаа малчид, газар тариаланчдаа дэмжих бодлого барина.

За энэ татварын хувьд бол би ажлаа аваад бас Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр үе үеийн удирдлагууд, эрдэмтэд, энэ мэргэжлийн хүмүүстэйгээ бас уулзаж зөвлөлдөж, тэгээд тодорхой шийдвэрийг гаргаж танд эргэж танилцуулъя.

М. Энхболд: - За баярлалаа. Б. Баттөмөр гишүүн асуулт асууж үг хэлнэ.

Б. Баттөмөр: - Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг одоо П. Сэргэлэнг удирдуулахаар ингэж оруулж ирж байгаа нь бол маш их том итгэл хүлээлгэж байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энэ салбарт маш их туршлагатай, шалгагдсан. За тэгээд дээрээс нь маш их олон эрдэмтэд одоо энд ажилладаг. Тийм учраас эдгээр хүмүүсийг удирдаж зохион байгуулж, менежмент хийх үүрэг бол одоо П. Сэргэлэнд оногдож байна. Энэ тийм их амар ажил биш гэж ингэж ойлгож байна.

Хөдөө аж ахуйн хоёр салбар болох мал аж ахуй, газар тариаланд хийх шинэчлэлийг яриад байх юм байхгүй. Маш их шинэчлэл шаардаж байгаа. Маш их одоо тийм төрийн зохицуулалтуудыг шаардаж байгаа гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй гэж ингэж бодож байна.

Хөгжил дэвшил бол одоо энд үнэхээр шинэчлэх шаардлагатай, инноваци хийх шаардлагатай. Энэ бол шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг нэвтрүүлснээр одоо бий болно гэж ингэж ойлгож байна. Хөдөө аж ахуйд одоо нээлт хийхээсээ илүүтэйгээр энэ олон улсад батлагдсан, олон улсад үр ашигтай нь одоо нотлогдсон ийм ноу-хау шинэ технологийг Монголд нутагшуулах асуудал үнэхээр хамгийн чухал асуудал гэж би ингэж бодож байна. Дэлхийд үр ашигтай нь нотлогдсон ийм технологиуд маш их байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарт нэвтрүүлэх асуудал бол их чухал гэж ингэж бодож байна.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41