Монголбанкны Ерөнхийлөгчийн санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж. Энхбаяр, Х. Баделхан, Т. Аюурсайхан, Г. Занданшатар, Б. Пүрэвдорж, Б. Ундармаа нарын тавьсан асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан, нэр дэвшигч О. Эрдэмбилэг нар хариулж, тайлбар хийв.

М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр О. Эрдэмбилэгийг томилох нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн: 48

Татгалзсан: 5

Бүгд: 53

90.6 хувийн саналаар дэмжигдлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу гишүүдийн олонхи нь томилох саналыг дэмжсэн тул “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцов.

Улсын Их Хурлын дарга М. Энхболд “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдээс эцсийн найруулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй болно. Улсын Их Хурлын гишүүд тогтоолын эцсийн найруулгатай танилцлаа. /02:03/

Улсын Их Хурлын дарга М. Энхболд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдож байгаа О. Эрдэмбилэгт баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. /Алга ташив./

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Уг асуудлыг 02 цаг 04 минутад хэлэлцэж дуусав.

Дөрөв. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигч С. Даваасүрэн, Д. Баярсайхан нар оролцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Цолмон, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж. Батсайхан, зөвлөх С. Энхцэцэг, референт Г. Баярмаа нар байлцав.

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлэх тухай саналыг Улсын Их Хурлын дарга М. Энхболд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З. Нарантуяа нар танилцуулав.

Танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй болно.

М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Содномдаржаагийн Даваасүрэнг томилох нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн: 48

Татгалзсан: 6

Бүгд: 54

88.9 хувийн саналаар дэмжигдлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу гишүүдийн олонхи нь томилох саналыг дэмжсэн тул “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцов.

Улсын Их Хурлын дарга М. Энхболд “Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдээс эцсийн найруулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй болно. Улсын Их Хурлын гишүүд тогтоолын эцсийн найруулгатай танилцлаа. /02:15/

Улсын Их Хурлын дарга М. Энхболд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон С. Даваасүрэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. /Алга ташив./

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З. Нарантуяа танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б. Жавхлан үг хэлэв.

М. Энхболд: - Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний үүрэгт ажлаас Эрдэнэбилэгийн Батболдыг чөлөөлөх саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн: 52

Татгалзсан: 2

Бүгд: 54

96.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу гишүүдийн олонхи нь чөлөөлөх саналыг дэмжсэн тул “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцов.

М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Дэмбэрэлдашийн Баярсайханыг томилох саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн: 52

Татгалзсан: 2

Бүгд: 54

96.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу гишүүдийн олонхи нь томилох саналыг дэмжсэн тул “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцов.

Улсын Их Хурлын дарга М. Энхболд “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдээс эцсийн найруулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй болно. Улсын Их Хурлын гишүүд тогтоолын эцсийн найруулгатай танилцлаа. /02:15/

Улсын Их Хурлын дарга М. Энхболд “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдээс эцсийн найруулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй болно. Улсын Их Хурлын гишүүд тогтоолын эцсийн найруулгатай танилцлаа. /02:15/

Улсын Их Хурлын дарга М. Энхболд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилогдсон Д. Баярсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. /Алга ташив./

Уг асуудлыг 02 цаг 20 минутад хэлэлцэж дуусав.

Тав. Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигч А. Ариунзаяа оролцов.

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Цолмон, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж. Батсайхан, зөвлөх С. Энхцэцэг, референт Г. Баярмаа нар байлцав.

Үндэсний статистикийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай саналыг Улсын Их Хурлын дарга М. Энхболд, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д. Сумъяабазар нар танилцуулав.

Танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б. Энх-Амгалан, Ж. Энхбаяр, Д. Цогтбаатар нар үг хэлэв.

М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Үндэсний статистикийн хорооны даргаар Аюушийн Ариунзаяаг томилох саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн: 50

Татгалзсан: 3

Бүгд: 53

94.3 хувийн саналаар дэмжигдлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу гишүүдийн олонхи нь томилох саналыг дэмжсэн тул “Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцов.

Улсын Их Хурлын дарга М. Энхболд “Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдээс эцсийн найруулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй болно. Улсын Их Хурлын гишүүд тогтоолын эцсийн найруулгатай танилцлаа. /02:34/

Улсын Их Хурлын дарга М. Энхболд Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон А. Ариунзаяад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. /Алга ташив./

Уг асуудлыг 02 цаг 35 минутад хэлэлцэж дуусав.

Зургаа. Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Цолмон, мөн Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж. Дашдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э. Түвшинжаргал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л. Лхагвасүрэн, Төсвийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Д. Отгонбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ш. Хишигсүрэн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Д. Энхбат, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж. Батсайхан, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б. Баасандорж нар байлцав.

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж. Энхбаяр, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Энх-Амгалан, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Ундармаа, Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Батзориг, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н. Цэрэнбат, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д. Тогтохсүрэн, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Энхболд, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т. Аюурсайхан, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Саранчимэг нар тус тус танилцуулав.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41