Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар А. Цогцэцэгийг томилуулахыг тус Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилуулах талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - За баярлалаа. Байнгын хорооны санал, дүгнэлт болон Ерөнхий сайд, нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүд байвал нэрсээ өгье. М. Билэгт гишүүнээр үг тасаллаа. Х. Нямбаатар гишүүн асууж үг хэлье.

Х. Нямбаатар: - Нэр дэвшигчид амжилт хүсье. Би хоёр гурван санал хэлэх гэсэн юм.

Нэгдүгээрт, энэ өрхийн эрүүл мэндийн төв гээд байгууллагууд ерөнхийдөө сүүлийн жилүүдэд яг улс төрийн ийм сонгуулийн сурталчилгаа хийдэг ийм байгууллага болж хувирсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн статус нь өмч хөрөнгө нь орон нутгийн өмчтэй. За санхүүжилт нь орон нутаг, улсын төсвөөс, салбарын сайдын санхүүжилтээр явдаг. Үйл ажиллагаагаа явуулахдаа ерөөсөө сүүлийн, одоо ялангуяа 4 жил бол Өрхийн эрүүл мэндийн төв буюу бидний нэрлэж заншсанаар өрхийн эмнэлгүүд бол ийм сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаа явуулдаг. Нэн ялангуяа Ардчилсан намаас нэр дэвшигч нарыг сурталчлан таниулах ийм кампанит ажил хийдэг. Эрүүл мэндийн манаанд зогсоохоосоо илүүтэй энэ ажлаа илүүтэй хийдэг байгууллага болсон. Ийм учраас энэ тогтолцоог өөрчлөх тал дээр сайдад би асуулт болгочихъё. Энэ дээр ямар таны бодол санаа байна вэ? Энийг ерөөсөө тэр нөхөрлөл хэлбэрээс нь өөрчлөөд анхан шатны, нэгдүгээр шатлалын үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагыг төрийн мэдлийн байгууллага болгож болдоггүй юм болов уу?

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Зүгээр би судалж үзэхэд дэлхийн олон орнууд энэ чиг хандлага руу явж байгаа учраас бид хөгжлөөсөө буцаж болохгүй гэдэг зүйл яриад байдаг. Гэхдээ өөрийн орны онцлогтой нийцүүлж ингэж өөрчилбөл яасан юм бэ гэсэн нэгдүгээр асуулт байна.

Хоёрт нь, Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон зээлээр жишиг нэгдсэн эмнэлэг барих ажил одоо нэлээн олон жилийн өмнөөс эхэлсэн. Өнгөрсөн жил хуучин барилга байгууламжийг нь нураах тендер зарлаад тендер нь Эрүүл мэндийн яаман дээр маш удаан хугацаанд будилж сая одоо энэ нураалтын тендерийн асуудал нь эцэслэгдсэн гэсэн. Энэ ажлыг яаралтай дуусгах тал дээр шинээр томилогдож байгаа сайд та одоо маш их анхаарал тавьж ажиллаачээ.

Сонгинохайрхан дүүрэг 300 гаруй мянган хүн амтай. 1985 онд ашиглалтад орсон 2 дугаар шатлалын 2 эмнэлгээс өөр эмнэлэг байхгүй. Өвлийн улиралд бол одоо энэ ачааллаа дийлэхгүй байдаг гэдгийг санал болгож хэлье.

Гуравдугаарт, энэ эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт оруулах замаар энэ амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ амны хөндийн эрүүл мэндэд үнэ төлбөргүй эмчилгээ, оношлогоо одоо хийдэг болох тал дээр салбарын сайд тодорхой ажлуудыг санаачилж хийгээчээ. Тэгэхгүй бол амьжиргааны түвшингөөсөө шалтгаалж хүүхдүүд, ялангуяа ээж аавынх нь амьжиргаа тааруу ийм айлын хүүхдүүд өнөөдөр амны хөндийн эрүүл мэндийн асуудал бол маш хүнд байгаа. Шүдний цооролт. Тэр бусад амны хөндийн өвчлөл маш өндөр хувьтай байгаа. Энэ дээр бас нэг ийм дорвитой өөрчлөлт оруулбал яасан юм бол.

Гадаадын улс орнуудад бол эрүүл мэндийн даатгалын сангаас энэ амны хөндийн эрүүл мэндийн чиглэлийн эмчилгээ, оношлогоог үнэ төлбөргүй үзүүлдэг ийм тогтолцоотой юм билээ.

Ийм хоёр санал, нэг асуулт байна.

М. Энхболд: - Х. Нямбаатар гишүүн үг хэллээ. Г. Тэмүүлэн гишүүн асуулт асууж, үг хэлье. За нэр дэвшигч Л. Цогцэцэг асуултад нь хариулчихъя. 82 дугаар микрофон.

А. Цогцэцэг: - Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Та бүхний энэ оройн амар амгаланг айлтгая.

Улсын Их Хурлын гишүүн Х. Нямбаатар гишүүнийхээ асуултад хариулъя. За нэгдүгээр асуулт бол энэ өрхийн эмнэлгийн тогтолцоо. Бид нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон. Тэгэхээр зэрэг Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн эрүүл мэнд өнөөдөр ямар түвшинд хаашаа чиглэж байна тэр бодлогыг баримтлах ёстой. Гэхдээ энэ дотор ёс суртахууны болон жижиг энэ алдаа дутагдлуудыг бол бид нар амархан засах боломжтой гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэгээд таны бусад саналыг бас дэмжиж тантай хамтарч ажиллая. Баярлалаа.

М. Энхболд: - Г. Тэмүүлэн гишүүн асуулт тавьж үг хэлье.

Г. Тэмүүлэн: - Юуны өмнө бас энэ салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа салбараа бас мэдэх хүн одоо Эрүүл мэндийн сайдад дэвшиж байгаад бас талархалтай байна. Таныг дэмжиж байна. Бас танд ажлын амжилт хүсье.

Өнөөдөр бид бүхний өмнө одоо нийгмийн олон олон асуудлууд шийдлээ хүлээж байгаа. Энэ салбар маань бас хагас жил гаруй сайдгүй байсан. Тэгэхээр танд хийх ажил маш олон байгаа. Энэ салбарыг тэргүүлэх гэж байгаа хүний хувьд хөдөө орон нутагт тэр дундаа одоо бас манай малчдын маань эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн асуудлаар бас би танд санал хэлье гэж бас бодож байна.

Өнөөдөр хөдөө орон нутагт, тэр дундаа сумдад одоо бас эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал бол хүнд байгаа. Оношлогоо, эмчилгээний гол гол тоног төхөөрөмжүүд аймгийн хэмжээнд хүрэлцээгүй байгаа. Өнөөдөр дийлэнхи аймгуудад эрүүл мэндийн оношлогооны төвүүд байхгүй байгааг та бас мэдэж байгаа байх. Зөвхөн манай аймгийн хэмжээнд аваад үзэхэд, Архангай аймгийн хэмжээнд оношлогооны хамгийн гол тоног төхөөрөмжүүд болох Эм Эр Ай[Magnetic resonance imaging (MRI)], Си Ти Скан[computed tomography (CT) scan], компьютер-томографф, лапаскоп гээд энэ төхөөрөмжүүд бол байхгүй байгаад байгаа юм. Бусад аймгуудад ч бас бараг ялгаагүй байгаа байх.

Үүнээсээ болж сумаасаа аймаг руу, аймгаасаа хот руу гэсэн чиглэлтэй явдаг. Манайх. Хоног хугацаа алддаг. Өвчин нь нөгөө хүндрэх асуудлууд үүсдэг. Наанадаж нөгөө нэг тээврийн маань зардал хэд болдог билээ. Доод тал нь 500 мянган төгрөг болдог. Тийм ээ. Тэгэхээр бид нар өнөөдөр хотод очерлож биш сумандаа, аймагтаа эмнэлгийн үйлчилгээ авч чаддаг болох ёстой болоод байгаа. Энэ асуудлыг бол та бас шийдэхийн төлөө ажиллаарай. Эмнэлгүүдийн чанар, үйлчилгээ, хүртээмжийг бол одоо сайжруулахын төлөө бас анхаараарай гэж хэлэх байна. Бид бүгдийн зүгээс бас энэ удаагийн сонгуулиар бас одоо намынхаа мөрийн хөтөлбөртөө шийдэл болгож энэ эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бас хоёр дахин нэмэгдүүлнэ гэж оруулж өгсөн байгаа. Ингэж байж бас эрүүл хүний баталгаа бий болгоно гэж харж байгаа.

Хоёрдугаар асуудал бол энэ хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой бас нэг асуудал нь энэ сум, багийн эмч нарын хүрэлцээний асуудал байгаа. Яг үүнтэй холбогдуулж та бас эмч нарын нийгмийн асуудал бас онцгой анхаарч ажиллах шаардлагатай болж байгаа байх. Хөдөө орон нутагт эмч нарыг тогтвор суурьшилтай бөгөөд одоо тухайн тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах нөхцөлийг та бас бүрдүүлэх чиглэлээр ажиллаарай. Хөдөө орон нутагт ажиллах эмч нарт энэ нэмэгдэл урамшуулал олгодог болох. Эргээд энэ эмч нарын цалинг энэ гавъяа зүтгэлээс нь хамаарч нэмэгдүүлдэг тогтолцоог бий болгохын төлөө бас ажиллаарай гэж бас хэлэх байна.

Мөн одоо эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбогдуулж бас нэг асуудал нь бол энэ эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, дахин сургалтыг нэмэгдүүлэх, чадавхижуулах асуудлууд байгаад байгаа. Манай аймгийн хэмжээнд гээд аваад үзэхэд ер нь гардаг энэ өвчлөлийн асуудал маань бол энэ хавдар, эхийн эндэл, архаг хууч өвчин байгаад байдаг. Эдгээр энэ асуудлыг цааш нь нягтлаад, судлаад аваад үзэхэд бол хэрэв бид бүхэн бас эмчийн ур чадварыг дээшлүүлсэн бол, ур чадварыг нь нэмэгдүүлсэн бол эдгээр асуудлаас сэргийлэх боломжууд бол бас бүрэн байжээ гэдэг асуудлууд бас үүсч байгаа.

За мөн гурав дахь бас одоо ер нь манай энэ хөдөө орон нутагт малчидтай маань холбоотой бас нэг анхаарах асуудал бол энэ хөдөөгийн малчин түмний маань одоо эрүүл мэндийн даатгал, одоо малчин түмэнтэй маань холбоотой бас нэг асуудал нь эрүүл мэндийн даатгалын асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгаад байгаа. Эмчилгээний зардал, төлбөрийн ачааллыг бууруулах чиглэлээр бид бүхэн бас анхаарах хэрэгтэй байгаад байгаа. Зөвхөн нэг оношлогоо одоо хотод орж ирээд хийлгэлээ гэхэд 200-гаас 300 мянган төгрөг доод тал нь болдог. Эргээд энэ эмчилгээний зардал, төлбөр өндөр байдгаас малчид маань байнга болоод энэ тогтмол энэ эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, оношлогоонд хамрагдах нөхцөл байхгүй болчихоод байгаа.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41