Л. Оюун-Эрдэнэ: - Нэр дэвшиж байгаа 4 сайдад амжилт хүсье. Тэгээд Засгийн газрын танхим одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ийм боломжтой боллоо. Тэгээд маш их цаг алдалгүй хурдтай ажиллах ийм нөхцөл байдал хүлээж байгаа гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа байх.
Үе үеийн сайдуудтай харьцуулахад энэ удаагийн сайдууд бол их азтай сайдууд. Яагаад гэхээр улс төрийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой. 65 суудалтай нам нь дэмжиж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Гэхдээ энэ бол ард түмнээс 2 дахин илүү их хариуцлагатай ажиллах ийм нөхцөл байдлыг та бүхнээс шаардана гэсэн үг. Шаардана.
Тэгэхээр 2000 оноос хойш бараг гарч байгаагүй ийм улс төрийн таатай нөхцөл байдал дээр 76 гишүүнийхээ тойрогтой холбоотой жижиг асуудал дээр орооцолдоод байхгүйгээр бодлогын, реформын шинжтэй ийм томоохон асуудал дээр та бүхэн маань анхаарч ажиллах ёстой гэж бас хэлэхийг хүсч байна.
Эрүүл мэндийн сайдын хувьд зүгээр хэлэхэд хорт хавдрын өвчлөлөөр бид нар дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байгаа. Нэгд эрэмбэлэгдэж байгаа. Өдрөөс өдөрт. Үгүй яах вэ би ерөнхийд нь яриад явчихъя. Яагаад гэвэл давтаж бүх сайд дээр ярихгүйн тулд. Энийг бас та бүхэн, та маань бодож ажиллаарай.
Хоёрт багтаж байгаа тэр орон бол бараг нэг дахин илүү их саналын зөрүүтэйгээр ийм том хэмжээнд бид нар үндэсний аюулгүй байдалд байна. Хөдөө аж ахуйн сайдад хандаж хэлэхэд нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байгаа мөртлөө бид нар өрсөлдөх чадвараар дэлхийн 192 орноос 180-д явж байгаа. Энэ байдал дээр та бодлогын томоохон реформ гаргаж ажиллах ёстой.
Барилга, хот байгуулалтын сайдад хандаж хэлэхэд залуу гэр бүлүүдийн 80 орчим хувь нь өнөөдөр шинэ байр гэдэг асуудал амьдралынх нь хамгийн том асуудал байсаар байгаа. Энэ бүх зүйлийг бид нар 4 жилийн хугацаанд бас шийдэх томоохон бодлогын шинэчлэл дэвшүүлж ажиллах ёстой байх.
Ингээд Эрчим хүчний сайдаас нэг асуулт байна. Эдийн засаг энэ хүнд байгаа үед бид нар орон нутгийн хөгжлийн ийм төрөлжилтийг зайлшгүй хийх ёстой болов уу гэж боддог. Тэгээд баруун бүс нутагт жишээлбэл эмийн үйлдвэрлэл хөгжих боломжтой. Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж яг одоо Эм Ай Ти-гаас ч юм уу гаргасан ийм судалгааг би үзэж байсан.
Тэгэхээр энэ судалгаатай та танилцаж байсан уу? Монгол Улсад асар их хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөц бий гэж ярьдаг. Ялангуяа 2011 оны 3 сард тэр Японд болсон атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн дараа сэргээгдэх эрчим хүчний импорт Азид маш их том хэмжээгээр нэмэгдсэн. Тэгэхээр манайх бүс нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд өрсөлдөх энэ боломжийг энэ 4 жилийн хугацаанд одоо эхлүүлэх ийм бодлогын шинэчлэлийг та хийж чадах уу? ТЕПКО[TEPCO Tokyo Electric Power Company]-гоос гаргасан энэ төсөлтэй та мэргэжлийн хүний хувьд танилцаж байсан уу гэдэг ийм асуулт байна.
Ингээд шинээр томилогдож байгаа 4 сайддаа амжилт хүсье.
М. Энхболд: - Л. Оюун-Эрдэнэ гишүүн үг хэллээ. О. Батнасан гишүүн асуулт тавьж үг хэлье.
О. Батнасан: - За баярлалаа. Тэгээд шинээр нэр дэвшиж байгаа 4 нэр дэвшигчдээ баяр хүргэж амжилт хүсье. Баруун аймгуудын хувьд эрчим хүчний асуудал нэлээн ноцтой байдаг юм. Өнөөдрийн байдлаар Хятад Улсаас нэг 210 төгрөгөөр 1 киловаттыг нь, Оросын Холбооны Улсаас нэг 105 төгрөгөөр авдаг. Айл өрхөд бол нэг эрчим хүчний газар нь 86 төгрөг, албан байгууллага 125 төгрөгөөр борлуулдаг. Алдагдалтай явдаг ийм салбар юм байгаа юм. Энэ салбарт энэ асуудалтай холбогдуулан танд одоо нэг хүсэлт байгаа.
Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт орсон Эрдэнэбүрэнгийн Шижигт[Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Шижигтийн хавцал]-ийн усан цахилгаан станцыг бид барина гэж амласан. Энэ амлалтыг одоо биелүүлэхэд та бас нэлээн анхаарал тавьж өгөөрэй гэдгийг бас хүсмээр байна.
Ер нь энэ Засгийн газрын кабинетэд хэлэхэд ард түмний нүд, чих, сэтгэл гурав бол одоо байнга та бүхнийг харж байгаа шүү. Хамгийн том сөрөг хүчин чинь ард түмэн байгаа шүү. Богц дүүрэн амлалттайгаар одоо Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг бид танилцуулсан. Энэ амлалтыг одоо биелүүлэхийн төлөө одоо та бүхэнтэйгээ хамтран ажиллана. Тэгээд та бүхэнд амжилт хүсье.
М. Энхболд: - За О. Батнасан гишүүн үг хэллээ. Ж. Энхбаяр гишүүн асуулт тавьж, үг хэлье.
Ж. Энхбаяр: - За нэр дэвшигчид ажлын амжилт хүсье. Салбар чинь халуун дотно хүлээж авч байгаа. Үнэхээр энэ салбарын жаргал зовлонг мэдэх, анхан шатнаас нь ажилласан мэргэжлийн хүнийг дэвшүүлж байгаад салбар үнэхээр халуун дотно дэмжиж байгаа нь мэдрэгдэж байна.
За таны өмнө Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах том зорилт тавигдаж байгаа. Намын хөтөлбөрт орсон. Үүн дотроо бид Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг онцгой анхаарах. Бид олон жил явсан нөр их хөтөлбөрийн үр дүнд техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад, санхүүжилтийг нь босгоод, гэрээ хэлэлцээрийг нь дугуйлж чадсан. Харамсалтай нь бид хөрш орнуудынхаа томоохон бас бодлогын зөрчилд ороод байгаа. Энэ төсөл маань бас, энэ төслийг маань явуулахгүй ийм том бодлого хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энд шинэ гарцыг олох ёстой. Энэ бол Монгол үндэсний аюулгүй байдал, улс орны эрх ашиг. Энийг та шийдэх ёстой.
Хоёрдугаарт, системийн шинэчлэлийг хийх ёстой. Систем харьцангуй өнгөрсөн жилийн хугацаанд би энд А. Тлейхан гэдэг хүний нэрийг дурсахыг хүсч байна. Асар өндөр мэргэжлийн чадавхи бүхий хүн энэ салбарын бодлогыг шинэчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ийм хүн байгаа. Хууль эрх зүйн орчин нэлээн шинэчлэгдэж чадсан. Энэ салбарт хувийн хөрөнгө оруулалт болон салбарын шинэчлэл шаардлагатай байгаа.
Таныг өндөр мэргэжлийн. Өнөөдөр таныг сайд болгож байгаа гол шалтгаалан бол мэргэжлийн боловсон хүчин гэдгээр болгож байгаа. Тэгэхээр энэ салбартаа хамгийн шилдэг мэргэжлийн олон улсын бүхий л түвшинд бэлтгэгдсэн энэ залуучуудыг татаж ажиллаарай гэдгийг хүсч байгаа юм.
Гуравдугаарт, таны том зорилт бол Монгол Улс эрчим хүч экспортлох ёстой. Эрчим хүчний шинэ нөөц баялгийг бид ашиглах ёстой. Ураны эрчим хүч, занарын асуудал, сэргээгдэх эрчим хүч, мэдээж уламжлалт болон нүүрснийхээ асуудал байгаа. Бид нүүрсийг түүхийгээр нь зөөдөг биш, бид бүтээгдэхүүн болгож экспортолдог болох ийм том зорилтыг та хэрэгжүүлэх ёстой болж таарч байна гэж. Ингээд танд ажлын амжилтыг хүсье.
За ингээд үндсэндээ Засгийн газар бүрдэж байна. Хамгийн сүүлийн сайд томилогдож байна. Энд би томилогдсон болон одоо томилогдож байгаа сайд нарт хандаж нэг зүйлийг хэлье. Авлигал хээл хахуулиас хол байгаарай. Албан тушаалаа урвуулан битгий ашиглаарай. Монголын ард түмэн Ардын Нам 65 суудал өгсөн асар их өндөр итгэлийн цаана маш их өндөр үүрэг хариуцлага байгаа. Энэ зүйлийг, энэ үнэт зүйлийг битгий эвдээрэй.
Ний нуугүй хэлэхэд зарим сайдад намынхаа нэр нүүрийг баран байж бид дэмжиж байгаа шүү. Гашуун боловч үнэнийг хэлэхийг хүсч байна. 100 хувь төгс сайд нар байж чадаагүй. Гэхдээ Засгийн газар гэдэг бол багийн тоглолт, багийн шийдвэр байдаг.
Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдад хандаж нэг зүйл хэлмээр байна. Үнэхээр Ардын Нам шинэ залуу үедээ итгэл хүлээлгэж 70 оныхонд Ерөнхий сайдын асар өндөр хариуцлага, итгэлийг хүлээлгэсэн. Энийг сайн даагаарай. Хариуцлагатай байгаарай. Энэ салбарынхаа сайд нарт хатуу шаардлага тавьж, авлигалаас ангид байх, албан тушаалын аливаа асуудал, ашиг сонирхолд орохгүй байх энэ тал дээр Ардын Нам өөр байх ёстой. Тэгж байж бид ард түмнийхээ энэ өндөр 65 суудал авсан энэ итгэлийг бид нар хадгалж үлдэж чадна.
Өнөөдөр энэ Засгийн газар тогтвортой байх үндэс суурь чинь энэ танхимд сууж байгаа 65 гишүүний 65 тойргоос олж ирсэн суудал байгаа. Тэгэхээр Улсын Их Хурал дахь гишүүдтэйгээ хамтран ажиллаж Засгийн газраа тогтвортой ажиллуулж ард түмэндээ амласан энэ том өндөр амлалтаа биелүүлэхийн төлөө байгаад байгаа. Амжилттай ажиллахыг танай Засгийн газарт нийтэд нь хүсч байна.
Эцэст нь хэлэхэд бүхий түвшинд өндөр мэргэжлийн ур чадвартай, гадаадад бэлтгэгдсэн ийм улсуудыг татаж ажиллуулаарай. Мэргэжлийн хүн гэдэг бол энэ цөөхөн монголчуудад хамгийн үнэт зүйл шүү. Хөрөнгө мөнгөө гаргаад улсын зардлаараа бэлтгэгдсэн доктор, магистр болсон бүхий л салбарын олон залуучууд маань байгаа юм билээ шүү. Энэ улсуудыг онцгой бодлогын төвдөө татаж авч ажиллуулж итгэл хүлээлгээрэй. Ажлыг ерөөсөө хүн л хийдэг. Тэр хүн л үр дүнг бүтээдэг шүү. Ийм л зүйлийг та бүхэндээ хэлье. Ажлын амжилтыг хүсье.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


