Тийм учраас энэ баг, өрх, сумынхаа эмнэлгийг чадавхижуулах, техник, төхөөрөмжөөр хангах, мөн нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхгүй бол тэр одоо аливаа улс маань хөгжил нь өөрөө эрүүл иргэнтэй, боловсролтой иргэнтэй, орлоготой иргэнтэй байж л улс орон маань хөгжилтэй байна гэж бид ярьдаг. Тийм учраас одоо хамгийн чухал болох эрүүл байлгах энэ анхан шатны тусламж үзүүлэх нь энэ баг, өрхийн эмнэлэг, сумдын эмнэлэг юм байна. Тийм учраас энэ одоо төсвийг хүрэлцээтэй байлгах асуудал дээр бид нар ч гэсэн төсөв батлахдаа энэ дээрээ анхааръя. Та бүгд ч гэсэн бодлогодоо анхаараад ингээд яваасай гэж ингэж хүсч байна.

За ингээд амжилт хүсье танд.

М. Энхболд: - Л. Энхболд гишүүн үг хэллээ. Н. Оюундарь гишүүн асуулт тавьж, үг хэлье.

Н. Оюундарь: - А. Цогцэцэг нэр дэвшигчид амжилт хүсье. Үнэхээр энэ мэргэжлийн Засгийн газарт байх ёстой, зайлшгүй байх ёстой хүн гэвэл бас та гэж харж байна. Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байхдаа арьс судлалын эмнэлэгт очиж үйл ажиллагаатай нь танилцаж байсан. Нэлээд олон төлөөлөгчид маань энэ танай үйл ажиллагаатай танилцаж байсан. Ер нь энэ төрийн эмнэлгийг яаж сайн, ийм сайн менежменттэй явуулах вэ гэдгийн үлгэр жишээ болсон. Ингэж ийм баг, хамт олныг удирдаж байсан хүн гарцаагүй энэ салбарыг бас зөв менежментээр, эмч хүний нүдээр, эрүүл мэндийн хүний нүдээр бас харж удирдана гэдэгт бол бүрэн итгэлтэй байна.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Тухайн салбар маань бол сайдгүй бараг эзэнгүй бүтэн жил явчихлаа. Тэгэхээр энэ хүнд ачааг бол таны нуруун дээр бас үүрүүлж байгаа юм байна. Тийм болохоор энэ салбарыг зөв бодлоготойгоор, чадварлаг удирдаж, бодлогын шинэчлэл хийнэ гэдэгт итгэлтэй байна. Цөөхөн хэдэн статистик хэлчихье.

2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 26 төрлийн халдварт өвчнөөр 51 мянга 312 хүн өвчилсөн байна. Энэ нь 110 мянган хүн тутамд 168 тохиолдол бүртгэгдсэн буюу энэ маань өөрөө өмнөх жилийнхээс харьцуулахад хамаагүй илүү тоо гараад байгаа юм. Энэ дотор амьсгалын замын халдварт өвчин өмнөх оныхоос 13 мянга 501 тохиолдлоор нэмэгдсэн байна. Мөн бэлгийн замын халдварт өвчнөөр 7 мянга гаруй иргэд өвчилсөн байгаа статистик байна. Улсын хэмжээний эхний 6 сарын байдлаар 5 хүртэлх насны 953 хүүхэд эндсэн. Өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 215 тохиолдлоор нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд эхийн эндэгдэл 24 тохиолдол. Өмнөх үетэй харьцуулахад бас л 16 тохиолдлоор нэмэгдсэн байна.

2016 оны эхний 6 сарын байдлаар 39 мянган хүн осолд орсон, гэмтэлд өртсөн байна. Авто тээврийн осолд 1200 хүн, түлэгдэлд 1500 хүн, уналтын улмаас бараг 5 мянган хүн, 633 хүүхэд нохойд уруулсны улмаас энэ гэмтэл осолд хандсан байна.

Энэ нь өөрөө юуг харуулаад байна вэ гэхээр өмнөх жилийнхтэй харьцуулахаар энэ жилийн гүйцэтгэл зөвхөн 6 сарынх нь бол хамаагүй илүү тоон үзүүлэлт байгаад байна. Үүнээс дүгнээд үзэхээр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт болох эх, хүүхэд халдварт өвчний өвлөл, эндэгдэл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарт зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй байна. Бодлогын өөрчлөлт хийх шаардлагатайг харуулаад байна.

Ийм болохоор хамгийн чухал анхаарах цөөхөн хэдэн асуудлуудыг би бас танд хэлэх нь зүйтэй болов уу гэж ойлгож байна. Нэн тэргүүнд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, энийг бие даасан тогтолцоонд оруулах тал дээр Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт заасан байгаа. Үүнд эндээ даатгалаа цэгцлээд авчих юм бол бид нар ямар ч байсан энэ төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан хамтын ажиллагааг өрнүүлээд, улмаар нийгмийн эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдэнэ. Ингээд бие даасан эрүүл мэндийн санхүүжилттэй болох юм бол бид нар наад зах нь нэг клиникийн эмнэлэгтэй ч юм уу, нэг амаржих газартай өөрсдөө барих тийм боломж бололцоо бүрдээд эхэлнэ.

Хоёрдугаарт, ер нь өвчтөн хүн эмнэлэг рүү яагаад ханддаг вэ гэхээр өвдсөн, зовсон, шаналсан. Зөвхөн өвчтөн хүнээс гадна ар гэрийнхэн нь ч гэсэн яг ийм байдлаар л байдаг. Тэгээд үүнээс үзэхээр ерөөсөө л энд юу хэрэгтэй вэ гэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд сайхан сэтгэл л гаргах ёстой байдаг. Тэгэхээр тэр сэтгэл дутагдсанаас болоод нөгөө өвчтөндөө очих ёстой эмнэлгийн тусламж нь хүрдэггүй. Эсвэл гонсгор үлдчихдэг. Ийм болохоор ялангуяа энэ эмнэлгийг удирдаж байгаа хүн ямар сэтгэл гаргаж байна вэ гэдгийг бол үүднээс нь өгсүүлээд л харж болдог.

Бид нар олон эмнэлгүүдийн, одоо нэгдсэн эмнэлгүүдээр ороод үзэхэд ямар байгаа вэ гэдгийг бол эзэн ямар байна вэ яг л тийм байдаг. Нэг номерын хүн ямар байна вэ. Энд эмнэлгийн дарга нарыг мэдэхгүй ээ. Зарим тохиолдолд ямар эмнэлгийн дарга нар тавьсан бэ гэдгийг бас харж болно. Үнэхээр сэтгэлгүй байгаа улсуудыг бол нэг цэвэрлэгээ хийх шаардлагатай ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

Гуравдугаар асуудал бол саяхан батлагдсан Эрүүл мэндийн тусламж, эмчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр заавар, дүрэм, журмуудыг нь бас өөрчлөх…/минут дуусав/

М. Энхболд: - Н. Оюундарь гишүүн үг хэллээ. Ц. Гарамжав гишүүн асуулт тавьж, үг хэлье.

Ц. Гарамжав: - Энэ Эрүүл мэндийн яамны сайдад одоо нэгдүгээрт мэргэжлийн хүн, мөн эмэгтэй хүн дэвшиж байгаад би бас талархалтай хандаж байна. Яагаад гэвэл одоо бид Монголын хүн ам саяхан 3 сая хүрсэн гээд бүгд Монголчууд баяртай байгаа. Гэвч нөгөө талдаа бол бас эх нялхсын эндэгдэл гэдэг нэлээн хүнд асуудал сүүлийн жилүүдэд яригдахгүй бас байгаад байна. Одоо би бас харамсаж явна.

За ялангуяа өнгөрсөн жил улс орны хэмжээг хамарсан хавтгайрсан улаан бурхан өвчин гарч одоо эх нялхсын төвүүд хэвтэх ор олдохгүй маш олон нярай хүүхдүүд эндсэнийг бид нар одоо мэдэж байгаа. Ингээд сүүлийн жилүүдийн статистик судалгааны зөвхөн одоо нэг тоо баримтыг авахад 20 хүртэлх насны ээж 100 мянган төрөлт тусмаас 68 хувийн эндэгдэлтэй болсон байх юм. 40-өөс дээш насны төрөлтөд 100 мянган төрөлт тутамд 40-өөс дээш насны ээж 43.0 хувийн эндэгдэлтэй байх юм. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бас нэлээн сэтгэл зовоосон хэмжээнд харагдаж байна.

Үүнээс үзэхэд нөгөө бидний өмнө нь хэрэгжиж явсан эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг гэсэн бодлого алдагдаж байна. Тэгээд энэ бодлогыг одоо сайжруулах, эх нялхсын төвүүдийн одоо эмчилгээний чанар, орны тоог нэмэгдүүлэх, одоо эх нялхсад үйлчлэх төрөх байруудын, төрөх эмнэлгүүдийг шинээр байгуулахад та одоо ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгийг асуумаар байна. Ер нь энэ эх нялхсын төвүүдийн асуудал дээр ард иргэд маш их бухимдалтай байгаа. Энэ өнгөрсөн жилүүдэд асар их хэмжээний бухимдал гарсан. Ялангуяа 2016 онд та энийг өөрөө эмч хүний хувьд мэдэж байгаа байх. За ийм нэг асуудал байна.

Дараагийн хэлэх асуудал маань болохоор энэ тэтгэврийн насны хөгшчүүд маань эм ээ авч дийлэхгүй байна. Эмийн үнэ маш өндөр байна гэж. Одоо бид нарын энэ дэвшиж байгаа тойргууд дээр ахмадууд их санал болгож байгаа. Эмийн үнэ өндөр байгаа. Нөгөө талдаа авч ууж байгаа эмүүдийн чанар, стандарт хангахгүй байгаа. Зарим эмийн одоо ямар стандарт, ямар брэндийн эм ороод ирсэн нь мэдэгдэхгүй. Аваад л угаад байдаг угаад байдаг. Үйлчилдэггүй. Монголд зарагдаж байгаа терафлю[Thera Flu], одоо хажуухан Солонгос Улсаас авчирсан терафлю гэдэг эм хоёрын чанар шал ондоо. Одоо Монголын терафлюыг бараг бүтэн хайрцгийг уугаад тэр ханиад харшил эдгэдэггүй бол одоо Солонгосоос авчирсан терафлю эмийг нэр ширхгийг уугаад харшил ханиад тэр өдөртөө намддаг.

Ингэхээр манай улс ямар эм оруулж ирээд байна вэ. Энэний стандарт чанарыг ямар лабораториор шалгаж хянаж, ямар стандартаар нийтийн худалдаанд гаргаж байна вэ гэдгийг одоо хатуу анхаарал тогтоож энийг шалгаж стандартын эмийг худалдаалах цаг болсон байна.

За тэгээд дээр нь нэмэх нь саяын хэлсэн тэтгэврийн хөгшдийн эмийн бодлого дээр бас нэг анхаарлаа хандуулмаар байна. Эмийн үнэ өртөг байгаад хөгшид маань эм ээ худалдаж авах чадвар одоо боломж муу байна.

За ингээд дараагийн нэг хэлэх санал маань эмнэлгүүд олноор баригдаж байна. Оношлогооны төвүүд бас олноор баригдаж байна. Шинээр тоног төхөөрөмжүүд ихээр орж ирж байна. Орчин үеийн олон улсын стандарт хангасан Эм Эр Ай-нууд, өндөр хэмжээний үнэтэй, олон сая долларын үнэтэй тоног төхөөрөмжүүд орж ирж байна. Олон эмнэлэг сайн тоноглогдож эхэлж байна. Монголд. Гэвч оношилж чаддаггүй байна. Ингэхээр энэ эмчилгээний олон оношлогоотой эмнэлгүүдийн зохион байгуулалт. Ямар эмнэлэг дээр ямар оношлогоогоо хиймээр юм гэж мэргэжилтнүүдийн хуваарилалтыг хиймээр байгаа юм. Бүх эмнэлэг одоо нэг том том тоног төхөөрөмж оруулж ирчихээд бүгдээрээ зэрэг адилхан оношлогоо хийнэ гэхээр мэргэжилтнүүдийн чинь одоо чадавхи хүрэлцэхгүй байна. Үнэндээ. Бэлтгэгдсэн боловсон хүчний цаг хугацааны ч гэсэн хугацаа хүрэлцэхгүй байна.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41