Тэр хуулиас болоод өнөөдөр Хятадаас хамгийн хямд чанаргүй барааг манай дотоодын зах зээлийг хангаж байгаа. Тийм учраас энэ дээр анхаарах хэрэгтэй гэсэн бодол байгаа.
За жижиг, дунд үйлдвэрийн хувьд бол одоо бидний барьж байгаа бодлого бол зүгээр нэг хөнгөлөлттэй зээл тараах бодлого л явж байгаа. Түүнээс биш үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэлийн утгаар, технологийн утгаар дэмжиж байгаа тийм дэмжлэг байхгүй. Ирсэн хөнгөлөлттэй зээлээ цохолтоор тараана, гэрээ хийнэ. Тэгээд дараа нь тэрийгээ эргэж нэхээд ингээд сууж байгаа. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрийг бол бодлогын хувьд бол ер нь дэмжих нь зүйтэй гэсэн ийм бодлого байгаа.
За дараа нь манай намын мөрийн хөтөлбөрт орсон. Ер нь аймаг болгонд нэг нэг үйлдвэр барина гэсэн том зорилт байгаа. Ер нь энэ зорилтоо одооноос хэрэгжүүлэхгүй бол 4 жилийн хугацаанд амжихгүй л дээ. Эндээ анхаараарай гэж хүсмээр байна.
За тэгээд таны ажилд амжилт хүсье.
М. Энхболд: - Х. Баделхан гишүүн үг хэллээ. Б. Жавхлан гишүүн асуулт асууж, үг хэлье.
Б. Жавхлан: - За баярлалаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Пүрэвийн Сэргэлэнгээ дэмжиж байна. Ажлын амжилт хүсье.
Гишүүд маань нэлээд олон санал хэлж байна. Миний хэлэх гэсэн зүйлүүд нэлээн давхцаж байна. Тэгэхээр зарим саналуудаа товчлоод зүгээр нэг зүйл асууж тодруулах гэсэн юм. П. Сэргэлэн нэр дэвшигч маань энэ малын болон малын бүтээгдэхүүн үнэгүйдэж байна гэж ярьж байна. Тэгэхээр энэ дээр бодлого хэрэгжүүлээд буцаагаад үнэтэй болгох тал дээр нь ажиллах юм байна гэж би ойлголоо.
Тэгэхээр Хөдөө аж ахуйн яаман дээр маань одоо энийг нөлөөлж ажиллах ямар механизм байдаг юм бол оо. Миний бодлоор бол энэ бодит эдийн засаг маань өөрөө хямарсан, агшсан ийм байгаа учраас зах зээлийнх нь бодит ханш л өнөөдөр тийм байгаа.
Тэгэхээр хүнс, хөдөө аж ахуй дангаараа энэ үнийг хөдөлгөж чадахгүй л дээ. Үнэтэй болгох гэж байна гээд буцаагаад малаа, нөгөө махаа их үнэтэй болгоод. Энэ чинь өөрөө худалдан авалтаараа тэжээгдэж байдаг ийм зах зээл. Гол худалдан авагч хэрэглэгч нар нь энэ Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт гээд энэ гол 3 суурин газар, Монголын одоо 3 сая хүн амын талаас илүү хувь нь амьдардаг энэ хүмүүс маань килограммыг нь одоо 10 мянгаас дээш төгрөгөөр худалдаж авдаг тийм махтай буцаад болох юм биш биз дээ. Та энэ дээр энийгээ их зөв харж бодлогоо их зөв явуулаарай гэж би бодож байна. Энэ талаар та өөрөө ямар бодолтой байна вэ? Энийг л тодруулах гэсэн юм.
Ажлын амжилт хүсье. П. Сэргэлэндээ.
М. Энхболд: - За нэр дэвшигч П. Сэргэлэн хариулъя.
П. Сэргэлэн: - За баярлалаа. Гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр энэ малын, мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг үнэ бол өнөөдөр зах зээлийн ханш бол маш бага байгаа. Өнөөдөр бол одоо нэг хонины нэхий 500 төгрөг. Сая сар гаруйхны өмнө нэг хонины нэхий 200 төгрөг хүртлээ ингэж унасан.
Тэгэхээр мал аж ахуйгаас гарч байгаа энэ бүтээгдэхүүнүүдийн үнийг бид нар өндөр үнэтэй байлгаж малаа маллаж амьдарч байгаа малчдынхаа орлогыг бас өндөр болгох чиглэлээр энэ боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах энэ ажлыг одоо бас нэлээд эрчимтэй явуулах нь зүйтэй байх гэж бодож байгаа. Мэдээж зах зээлийнхээ хуулиар эрэлт нийлүүлэлтээрээ энэ махны үнэ бол тогтож байгаа. Дотоодод байгаа махны үнэ гэхээсээ илүү махны экспортод гаргах, малынхаа эрүүл мэнд, чанар чансааг сайжруулах чиглэлээр, угшлыг нь сайжруулах, малаас гарах ашиг шимийг нь нэмэгдүүлэх чиглэлээр бас шинэ технологи, шинэ ололт амжилтуудыг одоо бас судалж, олж нэвтрүүлэх нь зүйтэй байх гэж бодож байгаа.
М. Энхболд: - Ц. Гарамжав гишүүн асуулт асууж, үг хэлье.
Ц. Гарамжав: - За Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшиж байгаа П. Сэргэлэн танд ажлын амжилт хүсье. Ингээд миний санал бас гишүүдийн саналтай нэлээн хувь нь давхцаж байгаа.
Тэгэхээр миний нэг гол санал бол энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын асуудал Монгол Улсад хамгийн их чухал байгаа гэж бодогдож байгаа. Тэгэхээр Монгол Улс маань сүүлийн үеийн статистик мэдээллээр нийт малын тоо толгой маань 51.9 саяд хүрсэн байгаа. Одоо мал маань ийм өндөр хэмжээний өсөлттэй болсон.
Тэгэхээр бид нар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох хорио цээрийн шаардлагыг хангаж ажиллахад гол бодлого хэрэгжүүлэх ёстой юм уу даа. Хорио цээрийн шаардлага. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор баталгаат стандарт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах, баталгаат агуулахуудыг бий болгох, стандарт хангасан агуулахуудыг бий болгох хэрэгтэй. Мөн одоо тээвэрлэх ложистик бүтцүүдийн бодлогыг одоо боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж бодож байна.
Мөн хөдөө аж ахуйн, мөн одоо манай алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн чөлөөт бүсүүдийг бий болгох хэрэгтэй юм. Энэ чөлөөт бүсүүдэд одоо хөрөнгө оруулах, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах ийм бодлогуудад одоо гол анхаарлаа хандуулбал мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын бодлого хэрэгжиж эхлэх юм гэж бодож байна.
Хамгийн гол нь бид нар олон жил хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолно гэж ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл бас энэ бодлого хэрэгжихгүй байгаа нь энэ хорио цээрийн асуудал одоо хөрш орнуудын тавигдаж байгаа хорио цээрийн бодлого дээр хэлэлцэн тохирч чадахгүй байгаа явдал байгаа юм. Энэ дээр гол асуудал анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг хүсье. Мөн миний хэлж байгаа энэ хөдөө аж ахуйн чөлөөт бүс, одоо энэ экспортын бодлогыг хэрэгжүүлэх гол цэг болох байх гэж бодож байна.
Ингээд таны ажилд амжилт хүсье.
М. Энхболд: - Ц. Гарамжав гишүүн үг хэллээ. Л. Энх-Амгалан гишүүн асуулт асууж, үг хэлье.
Л. Энх-Амгалан: - За баярлалаа. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч П. Сэргэлэнг дэмжиж байгаа.
За тэгээд мэдээж манай гишүүдийн олон ярьсан анхааруулж байгаа энэ зүйлүүдийг бол мэдээж өөрийнхөө ажлын анхааралд байлгах ёстой. Хамгийн гол асуудал бол ерөөсөө бид нар олон жил энэ Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг одоо өрсөлдөх чадвартай болгоё гэж яриад өнөөдөр хүртэл тодорхой үр дүнд ерөөсөө хүрч чадахгүй байгаад байгаа.
Тэгэхээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг яаж өрсөлдөх чадвартай болгох вэ. Монгол малчныг яаж өрсөлдөх чадвартай болгох вэ гэдэг асуудал л таны одоо бодлогын хамгийн чухал, амин чухал асуудал байх болов уу гэж гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбарт явуулж байгаа бодлогыг жаахан арай өөр өнцгөөс харах ийм цаг үе, нийгмийн шаардлага, одоо дэлхийн чиг хандлагууд нэг ийм болсон байна л даа. Бид нар өнөөдөр ерөөсөө малаас гарч байгаа түүхий эдийгээ зөвхөн мах, сүү, арьс ширний түвшинд л хараад байгаа байхгүй юу. Гэтэл сая Монгол Улсад ирээд судалгаа хийгээд, Дэлхийн тэр хүнсний байгууллагаас судалгаа хийгээд Монголын энэ мал аж ахуйгаас гарч байгаа энэ түүхий эд, одоо малын цус. Тийм ээ. Эхэс гээд энэ бид нарын боловсруулж чаддаггүй бүтээгдэхүүнүүд дээр дахиад 10 тэрбум долларын ийм бололцоо байна гэсэн ийм судалгаа гарсан байна. 10 тэрбум долларын. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг дахиад 1 дахин өсгөх ийм том боломжууд өнөөдөр байна гэж байгаа байхгүй юу.
Өнөөдөр яагаад Шинэ Зеландын одоо нэг 50 хоньтой малчны орлого Монголын одоо 200-гаас 250 толгой малтай малчны орлогоос 20 дахин, 30 дахин их байгаа юм бэ гэдэг л асуудал байгаа юм.
Тэгэхээр та түрүүн бол хариулж байгаа асуултууд дээр их зөв санаанууд ярьж байна л даа. Монголын хөдөө аж ахуй яаж, хэзээ өрсөлдөх чадвартай болох вэ гээд. Шинжлэх ухаанжсан цагт, Монголын хөдөө аж ахуйд шинжлэх ухаан нэвтрүүлсэн цагт гэж. Зөвхөн ганцхан шинжлэх ухаан биш ээ. Шинжлэх ухаанч болох ёстой. Монголын хөдөө аж ахуйг шинжлэх ухаанжуулах ёстой. Тэрнээс гадна энэ техник, инновацийг нэвтрүүлж байж монголын хөдөө аж ахуй өрсөлдөх чадвартай болох юм байна гэж байгаа юм.
Одоо бид нар жил бүхэн ер нь Монголын хөдөө аж ахуйгаас гаргаж байгаа бүтээгдэхүүн чинь 1 тэрбум орчим доллар л байгаад байна шүү дээ. Одоо нэг ноолуур. Бид нарын жил бүхэн гаргадаг ноолуур чинь бол 200-аас 250 сая доллар л байгаа байхгүй юу ердөө. Махаас бол 600-гаас 650 сая долларын л орлого олоод байгаа юм. Тэгтэл үүнийг чинь дахин боловсруулах юм бол маш их том боломж байна.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


