Өрхийн эмнэлгүүд гээд нэг зовлонтой газар бий. Одоо тухайлах юм бол Сонгинохайрхан дүүргийн чинь 15-аас 20 мянган хүнтэй хороонд нэг л өрхийн эмнэлэг байна шүү дээ. Нэг өрхийн эмнэлэг. 15 мянган хүнд нэг өрхийн эмнэлэг. Тэнд чинь одоо нэг 5, 6-хан хүн л ажиллаж байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр энэ одоо өрхийн эмнэлгүүдийг тэр сайн муу гэхээсээ илүү энэ өрхийн эмнэлгүүдийгээ өргөжүүлэх юм уу, томсгох юм уу. Ингэхгүй бол энэ өрхийн эмнэлэг гэж сайн муу нэрийг зүүгээд яваад байдаг. Зүгээр одоо ажлаа хиймээр байгаа юм л даа. Өрхийн эмнэлэгүүд бол маш сайн ажил хийх ёстой л доо. Тэр улс төржихийг нь яана гээч.

Ер нь эмнэлгийн тангараг өргөсөн эмч нарыг энэ улс төржүүлдэг ажил руу их бага яаж байхгүй бол. Өрхийн эмнэлгээр дамжуулж улс төр хийдэг юмыг ер нь таслан зогсоох хэрэгтэй шүү. Энийг бол бүр онцгойлон анхаарч хэлмээр байна.

Ингээд энэ одоо бас амаргүй салбарыг амаргүй авч явж байгаа. Тэгээд энд ажлаа их зөв эхлээрэй. Саяны энэ асуусан асуултад харж байхад ер нь эмнэлгийнхээ салбарыг нэлээн мэддэг бас ерөнхийдөө бол юм хийчихье гэсэн тийм төсөөлөл бол харагдаад л байна. Тэгэхээр тэрэнд л бол одоо бид туслах ёстой. Амжилт хүсье.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

М. Энхболд: - За Д. Тэрбишдагва гишүүн үг хэллээ. М. Билэгт гишүүн асуулт асууж үг хэлье.

М. Билэгт: - Эрхэм гишүүдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Эрүүл мэндийн яамны сайдад томилогдож байгаа А. Цогцэцэг таныг дэмжиж байна. Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн, энэ салбартаа бас 30 гаруй жил тогтвор суурьшилтайгаар ажилласан. Сүүлийн 13 жил Арьс өнгөний өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг удирдаж ажиллажсан туршлагатай, бас удирдагч, менежер хүн. Тэгээд эмэгтэй хүн энэ салбарыг удирдахаар орж ирж байгаад маш их талархалтай байна.

Монголын ард түмэн маань олон зүйлийг төрөөсөө хүсдэггүй. Зүгээр хоёр гуравхан асуудлыг л төрөөсөө одоо дэмжлэг авахыг, зохицуулахыг хүсдэг. Энэний нэг нь бол эрүүл мэндийн салбар. Гэтэл өнөөдөр Монгол оронд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш энэ хооронд худалдаа, үйлчилгээний салбар, бусад салбарууд өндөр хөгжилтэй орны хөгжлийн хэмжээнд хүрч хөгжсөн байгаа. Харин манай эрүүл мэндийн салбар л өнөөдөр унасан байна гэдгийг манай гишүүд одоо бусад эрдэмтэн судлаачид бүгд оношилж дүгнэж хэлж байгаа.

Тэгэхээр өнөөдөр Монголын баялаг бол эрүүл монгол хүн. Энэтэй хүн болгон санаа нэгдэх байх. Өнөөдөр Монголд хамгийн хэцүү зүйл бол юу болоод байгаа вэ гэхээр Монголын айл бүрд сэтгэл түгшээсэн зовлон бол хортой хоргүй хавдрын өвчлөл болоод байгаа. Өнөөдөр тэгтэл Монголд шинээр жилдээ 5 мянга гаруй хүн шинээр хавдраар өвчилсөн нь оношлогддог. Гэтэл тэр хавдраар өвчилсний шинээр оношлогдож байгаа тэр 5 мянга гаруй хүний 70 хувь нь хожимдож оношлогдсоноос болж 1 жилийн дотор энэ хорвоогоос хальдаг. Гэтэл тэр хавдраар оношлогдсон хүнээ авч үлдэхийн тулд ах дүү, хамаатан садан, аав ээж, үр хүүхэд нь бүгд л байдаг юмаа зарцуулаад, зориулаад ингээд үлдэж байгаа хүнээ ч аварч чадахгүй, өөрсдөө эдийн засгийн хямралд ороод үлддэг. Энэ л өнөөдөр Монголд гамшиг болчихоод байна.

Эрүүл мэндийн салбарын үе үеийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, эмч нар 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргад хандаж уриалга гаргаж хүргүүлсэн байдаг. Тэд юу гэсэн бэ гэхээр зэрэг Монгол Улсад монгол иргэд маань 300-гаад мянган иргэн тэр гепатит халдварт өвчнөөр өвчилсөн байна. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлсэн ийм аюултай нөхцөл бий болчихоод байна гэж. Энд яаралтай арга хэмжээ аваачээ гэсэн уриалгыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн байдаг.

Тэгэхээр зэрэг өнөөдөр Монголд хавдрын өвчлөл, ер нь шинээр өвчлөл жилд мянга мянгаар нэмэгдэж байхад өнөөдөр Монголд байгаа хавдрын эмнэлэг нь 30 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон 100 гаруйхан эмчтэй, 200 гаруйхан ортой нэг л эмнэлэг байгаа. Өнөөдөр мэргэжилтнүүд, дэлхийн мэргэжилтнүүд судалгаандаа юу гэж дүгнэсэн байдаг вэ гэхээр зэрэг одоогоор бол жилд мянга гаруй өвчин шинээр нэмэгдэж байна. Гэтэл 2025 он гэхэд энэ бол 6 мянга болж өсөх юмаа гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Тэгтэл бид манай Монгол Улс 30 гаруй жил болоход хавдрын эмнэлгээ өргөжүүлж томруулаагүй. Эндээ хөрөнгө хүчээ нэмж чадахгүй ийм л байдалд хүрчихээд байгаа. Тийм учраас та монголчуудаа эрт оношлогоонд хамрагдах тэр нөхцөлийг л бүрдүүлэхийн тулд хамгийн түрүүнд анхаарлаа тавьж энэ иргэд маань гадаад руу явж оношлогоо хийлгэх гэж зүдрэхгүй, өвчин нь аажим оношлогдож эрсдэлд орохгүй байх нөхцөл дээр л хамгийн түрүүнд анхаарал тавих болчихоод байгаа та анхаарч үзээрэй гэж танд бас захиж хэлэх гэсэн юм.

Харин танаас хоёрхон асуулт байна. Энэ бол өнөөдөр иргэдэд хүргэж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ер нь та ямар хэмжээнд байгаа вэ гэж та…/минут дуусав/

М. Энхболд: - Нэг асуулт тавилаа. Нэр дэвшигч А. Цогцэцэг хариулъя.

А. Цогцэцэг: - М. Билэгт гишүүндээ баярлалаа. Иргэдэд үзүүлж байгаа өнөөдрийн тусламж үйлчилгээ ямархуу түвшинд байна гэж ингэж асуулаа. Тэгээд иргэдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өнөөдөр бол бас нэлээд доголдолтой байгаа. Тэгэхээр энэ чанар, хүртээмжийг дээшлүүлэхийн тулд бас олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Хүртээмж гэдэг маань өөрөө бол бас нэг ойлголт. Чанар гэдэг бол бас тусгай ойлголт.

Тэгэхээр зэрэг энэ хүртээмжийг нь дээшлүүлээд, чанарыг нь сайжруулаад, боловсон хүчнийг нь бэлдээд, бодлогыг нь зөв зохицуулах юм бол энэ бол болох ажил. Тусламж үйлчилгээ бид нар чанартай үзүүлээд явуулчих бас боломжтой гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол би хэрвээ одоо эрүүл мэндэд сайдад ингээд томилогдох юм бол ер нь энэ Монголын хүн амыг эрүүл аюулгүй орчинд чанартай, хүртээмжтэй, ёс зүйтэй тусламж, үйлчилгээг үзүүлье гэсэн ийм л уриаг би бас дэвшүүлж байгаа юм даа. Баярлалаа. Танд.

М. Энхболд: - Б. Саранчимэг гишүүн асуулт асууж, үг хэлье.

Б. Саранчимэг: - За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр мэргэжлийн чадвартай, туршлагатай ийм эмэгтэй энэ салбарын сайдаар нэр дэвшиж байгаад бас талархан хүлээж авч байна.

Тэгэхээр эрүүл мэндийн салбар гэдэг бол одоо яах аргагүй хамгийн чухал салбар байгаа. Тэгэхээр энэ салбарт бол одоо маш том өөрчлөлтүүд, эерэг өөрчлөлтүүдийг хийх шаардлагатайг бол бас иргэд хэлж байгаа. Тэгэхээр энэ шинэчлэл, эерэг өөрчлөлтүүдийг хийхэд яах аргагүй бас одоо хөрөнгө, санхүүжилт бол яах аргагүй шаардлагатай байгаа. Тэгэхээр та өнөөдөр ийм бас эдийн засгийн хямралтай ийм байгаа үед өнөөдөр энэ шинэчлэлт хийхэд санхүүжилт, энэ хөрөнгө оруулалтад ямархуу байгааг судалж үзсэн үү? Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтыг бас босгож болохоор байгаа юу? Энэ шинэчлэлийг хийж болох уу гэдгийг, болохоор байгаа юу гэдгийг бас танаас асуумаар байгаа.

Нөгөөтэйгүүр Монгол Ардын Нам, одоо манай намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт зарцуулагдах дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох санхүүжилтийг 6 хувьд хүргэнэ гэсэн байгаа. Тэгэхээр энэ хүргэх боломжтой байгаа юу гэдгийг бас асуумаар байна.

Нөгөөтэйгүүр энэ эрүүл мэндийн салбарт маш олон асуудлуудыг шийдэх шаардлагатай байгаа. Тэгэхдээ энэ шаардлагатай байгаагийн нэг зүйл бол яах аргагүй өнөөдөр яаралтай болон алсын түргэн тусламжийн үйлчилгээ байгаа. Тэгэхээр энэ үйлчилгээг хийхэд өнөөдөр одоо яах аргагүй амь тэмцсэн энэ үед иргэд их гомдолтой байсан. Одоо хэдэн цагийн дараа ирдэг. Энэ өөрчлөлтийг бол одоо яах аргагүй зөв менежментээр иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг гэхээс эхлээд олон зүйлүүдийг хийх шаардлагатай байгаа. Тэгэхээр энийг хийх боломжтой байгаа юу гэдгийг бас асуумаар байна.

Тэгээд энэ шинэчлэл хийхэд одоо таныг бас маш их хурдтай, энэ хариуцлагатай салбарт зөв менежментийг хийж иргэд рүүгээ чиглэсэн, бүр цаашилбал одоо энэ салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдыгаа дэмжсэн бодлого явуулна гэдэгт итгэж байгаа. Тэгээд таныг дэмжиж амжилт хүсье.

М. Энхболд: - Нэр дэвшигч А. Цогцэцэг асуултад хариулъя.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41