М. Энхболд: - Нэр дэвшигч П. Сэргэлэн хариулъя. 81 дүгээр микрофон.
П. Сэргэлэн: - Г. Занданшатар гишүүний асуултад хариулъя. Бас мөн олон сайхан үнэтэй санал хэллээ.
Тэгээд хамгийн түрүүнд хийх ажил юу байх вэ гэж. Би хамгийн түрүүнд энэ хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаанчаар хандах ёстой гэдэг байр сууринаас хандаж энэ эрдэмтэд, энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд энэ улсуудтайгаа бас нэг хамтарсан зөвлөгөөн, уулзалт хийж, эндээс бас тодорхой хэмжээний дүгнэлт гаргаж, энэ дээр суурилж тулгуурлаж дараагийн ажлын төлөвлөгөө юмаа гаргаж ажиллана гэж бодож байгаа.
За мөн одоо манай намын мөрийн хөтөлбөрт орсон мал аж ахуйн талаар, хөдөө аж ахуйн талаархи энэ мөрийн хөтөлбөрийн заалтуудыг одоо бас би бүгдийг нь сайн мэдэж байгаа. Намын бага хурлын гишүүний хувьд бас намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт орж бас саналаа ч энд бас хэлж байсныг бас тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх.
Тэгэхээр намын мөрийн хөтөлбөрт байгаа “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж өнөөдрийн бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерын аж ахуйг одоо бид нар зохистой хослуулснаар мах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ. Мөн одоо энэ малын гаралтай бүтээгдэхүүний чанар хүний амьдралд хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн учраас хүний эрүүл мэндийн асуудал бас давхар яригддаг учраас энэ мал мах, энэ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийхээ энэ аюулгүй байдал дээр бас онцгой анхаарч ажиллах нь зүйтэй байх гэж бас бодож байна.
Мөн манай малчид. Бид нар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортод гаргах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ үнэтэй болгох, малчдаа орлоготой, ажилтай болгох гээд олон ажлуудыг одоо мэдээж хэрэг бас төлөвлөсөн. Мөн мөрийн хөтөлбөрт одоо бид малчид руугаа хандсан, малчдаа эрүүл байлгах, малчдаа амьдрах, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах чиглэлээр одоо бас тодорхой ажлуудыг бас санаачилж хийх нь зүйтэй байх гэж бодож явдаг. Тэгээд аливаа асуудлыг бол би одоо бас шинжлэх ухааны үндэстэй, шинжлэх ухаан байгууллагууд, эрдэмтэдтэй хамтарч энэ хөдөө аж ахуйн салбарт урьд өмнө нь ажиллаж байсан энэ олон сайхан туршлагатай хүмүүсийн санал зөвлөгөөг авч, за мөн одоо гадаадын орчин үеийн шинжлэх ухааны ололт дэвшлүүд, энэ технологиудыг бас эх орондоо нэвтрүүлж, үүний үр дүнд гарах тэр үр ашиг, чанар чансааны ахицыг дээшлүүлэх нь зүйтэй гэж ойлгож байна.
М. Энхболд: - Б. Энх-Амгалан гишүүн асуултаа асууж, үг хэлье.
Б. Энх-Амгалан: - За баярлалаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшиж байгаа Пүрэвийн Сэргэлэн таныг дэмжиж байна. Танд ажлын амжилт хүсье.
Асуулт гэхээсээ илүү хэдэн санал байна. Юуны түрүүнд эрүүл монгол малаас авсан сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, за химийн бодис хэрэглээгүй, генийн өөрчлөлтгүй эх орны хөрсөнд ургасан эрүүл, цэвэр үр тариа, төмс, хүнсний ногоо, органик ногоон бүтээгдэхүүнээр Монгол Улсынхаа дотоод хэрэгцээг хангаад дээр нь нэмүү өртөг шингэсэн ажлын байр бий болгосон, экспортод чиглэсэн, малын гаралтай түүхий эдийг бүрэн дүүрэн ашигласан, байгальд ээлтэй ийм шинэ техник, технологи хэрэглэсэн ийм хөнгөн үйлдвэрүүдийг маш сайн дэмжиж ажиллаарай гэж танаас хүсэх байна.
Сүүлийн 8 жил би энэ Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэгээд энэ малын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах, түүнтэй холбоотойгоор энэ малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг шинэ шатанд гаргах асуудал дээр нэлээн олон ажлуудыг санаачилж яваа. Үүнтэй холбоотойгоор малын гаралтай түүхий эдийг боловсруулахад хамгийн чухал зүйл бол анхан шатны цэвэрлэх байгууламж байдаг. Энэ цэвэрлэх байгууламжийг сүүлийн 8 жил салбарын яамтай, хотын үйлдвэрлэлийн газартай хамтарч судлаад цэвэрлэх байгууламжийг бол хамгийн байгальд ээлтэй, олон жилийн ашиглалттай ийм техник, технологийг бас нэвтрүүлэхээр зорьж байгаа.
Тэгэхээр Монголын арьс ширний салбар, ноос, ноолуурын салбар, энэ мах, махан бүтээгдэхүүний чиглэлийг нэлээн түлхүү анхаарч малын гаралтай түүхий эдийг иж бүрэн ашиглах юм бол бас нэг том эдийн засгийн гарц байгаа юм. Зөвхөн арьс ширний салбарт гэхэд энэ төслийг хэрэгжүүлэх юм бол нэг 20 гаруй мянган хүн ажлын байртай болчих. Дээр нь нэг улсын төсөвт 1 тэрбум төгрөг татвараараа төвлөрүүлчих ийм бололцоо боломж байгаа.
Зарим судлаачид ярьдаг юм. Энэ арьс ширний салбаруудыг аймаг болгонд байгуулъя гэж. Энэ сайд аа, үнэндээ болохгүй. Яагаад гэхээр зэрэг энэ маань өөрөө химийн хром, сульфид гэж бодисууд хэрэглэдэг. Энийг буцааж ашиглах шаардлага, хэрэгцээ байдаг. Жилд нэг 10 сая гаруй ширхэг арьс зах зээл дээр нийлүүлэгддэг. Арьс, мах хоёр бол малыг нядалж байж нийлүүлэгддэг учраас хэрэглээ нь Улаанбаатар хотдоо байгаа юм.
Энэ чиглэлээр аж үйлдвэр, технологийн паркийн анхны суурь шавуудыг бол 2008 оноос хойш Улаанбаатар хоттой тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч байгуулах гэж зүтгэж байсны хувьд энэ ажлыг нэлээн түлхүү дэмжиж ажиллаарай гэж би танаас бас хүсэх байна. Ялангуяа зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг маш сайн боловсруулж чадах юм бол Монгол малаас хийх ашиг шим бол өндөр байгаа. Сүүлийн жилүүдэд бас энэ салбарууд аймгуудад, 21 аймаг, 333 сум өөрийнхөө салбар төлөөлөгчийн газруудыг бий болгосон. Үндэсний үйлдвэрлэгчдийг хооронд нь холбох ийм бололцоо боломж бий. Энэ бүгдийг бас нарийн сайн судалж үзэж салбарын мэргэжилтнүүдтэйгээ, эрдэмтэн мэргэдтэйгээ холбогдож энэ ажил дээр таныг онцгой анхаарал тавьж ажиллаарай гэж ингэж хүсэх байх. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.
М. Энхболд: - Б. Энх-Амгалан гишүүн үг хэллээ. Х. Баделхан гишүүн асуултаа тавьж үг хэлье.
Х. Баделхан: - За баярлалаа. Нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Ер нь энэ бол маш том салбар л даа. Тэр мал аж ахуй, тэгээд газар тариалан, тэгээд хөнгөн үйлдвэр. Жижиг, дунд үйлдвэр гэх юм бол энэ чинь бараг манай улсын аж ахуйн нэгжийн 90 хувийг эзэлдэг. Ажлын байрны 90 хувийг эзэлдэг. Манай 3 сая иргэнийг ер нь асарч тэжээж байгаа ажлын байраар хангаж байгаа ийм том салбар. Энэ дотроо мал аж ахуйн салбарт би ганц хоёр санал хэлье. Түрүүн нөгөө Байнгын хорооны хурал дээр асуух асуулт асуусан учраас зөвхөн саналаа хэлье.
Ер нь 2 том эрхийн акт бол Улсын Их Хурлаас гарсан. Нэгдүгээрт, “Монгол мал” хөтөлбөр гарсан. Дараа нь Улсын Их Хурлаас “Малчдын талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн том тогтоол гарсан. Энэ том эрхийн актыг одоо амьдрал дээр хэрэгжүүлэх юм бол ер нь мал малчид, малын түүхий эдийн үнийн асуудал шийдэгдэнэ.
Өнгөрсөн хугацаанд тухайлбал дотоодын үйлдвэрлэлийг хямд түүхий эдээр хангах. За малчдын гарт очиж байгаа мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх талаар бас төрөөс дэмжлэг үзүүлсэн. Нэг үед ноолуурын килограммдаа 4 мянган төгрөг, нэг нэхий, арьсанд 2 мянган төгрөгийн урамшуулал өгөөд төр энэ бодлогоо хэрэгжүүлж байсан. Энийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа.
Тэгээд ойрын хугацаанд ер нь энэ малчдын өнөөдөр орлого бол маш хомс байна, хүнд байна. Олон гишүүд хэлж байгаа. Тийм учраас ойрын хугацаанд энэ малын үнэ, малын түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх талаар бас нэг анхаараач ээ гэсэн нэг хүсэлт байна.
За энэ хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн талаар бас нэг хоёр том эрхийн акт гарсан л даа. Аж үйлдвэрийн талаар баримтлах том бодлого гэж бодлого бол өнгөрсөн онд батлагдсан. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар бас том шийдвэр гарсан. Энэ шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ер нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй л дээ. Энэ дээр бол надад нэг санал байгаа. Тэр гарсан шийдвэрүүд дээр ч байгаа. Ер нь энэ худалдан авах ажиллагаан дээр бол ерөөсөө зөвхөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Түрүүн нөгөө Х. Болорчулуун гишүүн Байнгын хорооны хурал дээр ярьж байсан л даа. Япон Улсад одоо үйлдвэрлэж байгаа цагаан будаа Хятадынхаас 2 дахин илүү юм байна гэж. Одоо хямдхан Хятадыг авахгүй өөрсдөө үйлдвэрлээд ажлын байр бий болгож байна гэж. Тийм учраас манай нөгөө худалдан авах ажиллагааны хууль дээр байгаа хамгийн их хямд гэсэн заалтыг ер нь хасах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Ер нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


