Манай хөдөө аж ахуйд бол одоо хуучин бид нар чадаж байсан юмаа чадахаа больсон. Гаднаас бэлэнчилж импортоор авдаг болсон. Ялангуяа 50 сая малтай мөртлөө өндөг, сүү, таргаа хүртэл импортоор авч л байна. Гэтэл манай улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хоёр хөрш рүүгээ экспортод гаргаж чадахгүй байгааг эрхэм сайд анхаараарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл Оросын Холбооны Улс татвар өндөртэй. Хятад мөн адилхан. Хөдөө аж ахуйн боловсруулаагүй бүтээгдэхүүн дээр бүр 65.0 хувь хүртэл татвартай. Тийм учраас энэ хоёр хөрш рүү бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гаргаж чаддаггүй юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаргаж чаддаггүй юм. Харин манайх руу бол 5-аас 15 хувийн багахан татвартай ороод ирдэг юм.

Тэгэхээр энд бид нар хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд нэг талаасаа мөнгө өгөхдөө биш зоригтой шийдмэг алхам хийх хэрэгтэй. Гал унтраах байдлаар ажиллах биш. Энэ юу гэвэл хөдөө аж ахуйн татварыг, бүтээгдэхүүний татварыг, импортын татварыг 20-иос 30 хувьд хүргэх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагад орохдоо амласан амлалтынхаа дагуу. Түүнээс биш 10, 15-хан хувиар хязгаарлаад гаднаас орсон хэвээрээ байна. Энэ бол ингэж бас импортын татварын босгыг өндөрсгөж байж хөдөө аж ахуй бол эрчимтэй хөгжинө, хамгаалагдана.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Тэгээд хөнгөн хүнсний үйлдвэр бол, хөнгөн үйлдвэр манай улсад одоо үнэхээр хөгжихгүй байгаа. Мөрийн хөтөлбөрт одоо үйлдвэржилтийг явуулна гэсэн. 21 аймагт. Тэгэхээр Улаанбаатарт Туул бохирдуулаад үйлдвэрлэл явуулах биш. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл явуулах биш. 21 аймагт яг амлалтынхаа дагуу, мөрийн хөтөлбөрийнхөө дагуу үйлдвэр байгуулахыг, тэнд ажиллах, хуучин ажиллаж байсан үйлдвэрээ дэмжихийг төрийн бодлогоор хүчтэй би дэмжих ёстой гэж бодож байна. Тэгж байж бид нар одоо хөдөө аж ахуйгаас орон нутагт гарсан одоо хөдөө аж ахуй, арьс шир, ноос ноолуурыг Улаанбаатар луу татаж ирээд Туулыг бохирдуулаад эргээд бүх аймгийн хил худалдаагаар гарч байдаг юм. Энэ үргүй зардал зогсоно гэж хэлэх байна. Энэ үйлдвэржилтийг дэмжиж сайн ажиллаарай гэж хэлье.

Түүнээс гадна одоо нэг сүүлийн сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол одоо эрүүл бус хүнс. Боломжийн хүмүүс бол одоо хүнсийг сонгоод аль үнэтэй, чанартайгаас нь авчихдаг. Жирийн иргэд маань мэдэхгүйгээсээ болж одоо өнөөдөр үнийн хямдыг харж аваад эрүүл мэндээ 5 жилийн дараа, 10 жилийн дараа зольж байна шүү дээ. Тэгэхээр өөрийн чинь энэ удирдах салбар бол зөвхөн хөдөө аж ахуй хөгжүүлэхдээ биш хүн амын эрүүл байлгах үндэс суурь юм шүү гэдгийг бас хүчтэй анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа эрүүл цэвэр хүнс үйлдвэрлэх, тарих, генийг өөрчлөлтгүй хүнс үйлдвэрлэх. Энэ дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ бол төрийн бодлогын нэг чухал салшгүй хэлбэр, салшгүй хэсэг байх ёстой. Хөрш Оросын Холбооны Улс гэхэд генийн өөрчлөлттэй хүнс тариалах, үйлдвэрлэх, худалдаалахыг хориглочихлоо. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл 20 жил хүртэл хугацаагаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заачихлаа шүү дээ.

Тэгэхээр хөрш орноосоо ч гэсэн бид нар туршлага бас авмаар санагдах юм. Ялангуяа бид бол хөрш зэргэлдээ орнуудтайгаа эрүүл хүнс үйлдвэрлэж өрсөлдөхөөс биш хөдөө аж ахуйгаар зүгээр эдний үйлдвэрлэдэг янз бүрийн гербицид химийн аргаар бордсон, тэжээсэн ийм ургамал тариалаад мал мах үйлдвэрлээд өрсөлдөхгүй шүү гэдгийг бас анхаарч ажиллаарай гэж хэлэх байна. Ялангуяа тэнд органик хүнс буюу одоо эрүүл хүнсний талаар… /минут дуусав/

М. Энхболд: - Х. Болорчулуун гишүүн үг хэллээ. Г. Занданшатар гишүүн асуулт асууж, үг хэлье.

Г. Занданшатар: - За баярлалаа. Гишүүдийн оройн мэндийг айлтгая. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгохоор онцгой анхаарч тэмдэглэсэн олон заалтууд байгаа. Энэ дотроо одоо гол баялаг бүтээгчид болох малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтворжуулах. Одоо өнөөдөр 100 төгрөг болчихоод байгаа гэж бид нар шүүмжлээд байгаа нэхийний үнийг яаж тогтворжуулахаас эхлээд олон заалтууд байгаа.

Тэгээд энэ талаар ер нь базаад хэлбэл энэ мөрийн хөтөлбөртөө юу суулгаж малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мал аж ахуйн, Монгол малчин хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр одоо энэ 9, 10 сардаа хамгийн түрүүнд одоо ямар ажлыг хийж хэрэгжүүлж эхэлье гэж бодож байна вэ? П. Сэргэлэн сайдаас асуумаар байна.

Тэргүүлэх чиглэл гэдэг нь өнөөдөр дэлхийн нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 40 хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж байгаа. Одоо 700 сая хүн бол хүнсний дутагдал буюу өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэсэн Дэлхийн хүнсний байгууллагын судалгаа байна. Өмнөд хөрш Хятад Улсад гэхэд 200 сая хүн бол одоогоор чинээлэг дундаж давхарга болсон. Эрүүл экологийн хүнс, органик хүнс хэрэглэхийг хүсдэг болсон. Эрэлт хэрэгцээ, үнэ хэрэгцээ өссөн.

Тэгээд энэ үед Монгол Улс одоо энэ сармиснаас авахуулаад хөдөө аж ахуйн энэ уудам газар нутагтаа одоо энэ хүнсний ногоо тариалж, сармиснаас эхлээд энэ шинэ технологитой уялдуулж тариалах юм бол юун уул уурхай. Танай энэ гол баялаг чинь эндээс үйлдвэрлэж болох юм байна гэж Америкийн эрдэмтэд ирээд гайхаж байсан. Одоо ТЕСЛА-гийн эрчим хүчний шинэ эх үүсвэр, биотехнологи, технологийн шинэчлэлийг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх замаар бид хүнс экспортлогч асар том улс болох бололцоотой. Монгол махаас авахуулаад энэ органик хүнсний бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр үнэ асар өсч байгаа. Энэ чиглэлээр ер нь ямар бодлого хэрэгжүүлье гэж төлөвлөж байгаа вэ? Энэ талаар одоо Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар сонгогдоод, томилогдоод хөдөө аж ахуйн салбарт ер нь ямар шинэчлэл, өөрчлөлт хэрэгжүүлж энэ мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний уналтаас өгсүүлээд энэ салбарт учирч байгаа асуудлыг шийдвэрлэх вэ?

Энэ хөрш зэргэлдээ Хятад Улсын аж үйлдвэрийн парк гээд бидний ярьдаг. 3 га газарт мал нядалгааны үйлдвэр. Ахиад 4 га-д нь тэндээс гарч байгаа дотор гэдэс, өлөн гэдсийг боловсруулах үйлдвэр, жижиг дунд үйлдвэр тэрийг дагаад хөгжиж байдаг. Тэрний кластер гэж байгаа. Тэгээд тэрийг дагаад одоо арьс ширний үйлдвэр ахиад 4 га-д нь. Тэрний цаад 4 га-д нь одоо ясны, одоо адууны ясаар кальци, эм үйлдвэрлээд байгаа шиг ийм үйлдвэрүүд. Ясны гурил үйлдвэрлэдэг үйлдвэрийг хийгээд малаас нэг ч юм хаяхгүйгээр ингээд ийм аж үйлдвэрийн цогцолбор байгуулж улс орнуудад экспортолдог ийм том үйлдвэрлэл хөгжүүлж чадаж байна. Энэ талаар энэ хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй хоёрыг холбосон ямар бодлогыг ер нь хэрэгжүүлье гэж төлөвлөж байгаа тийм таны олон улсын гаднын туршлага Монголын энэ нөхцөл байдалдаа буулгаад хэрэгжүүлэх талаар энэ Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бас таны төлөвлөж бодож байгаа зүйл юу байна вэ гэдгийг сонирхож асуумаар байна.

“Монгол мал” гэж хөдөө аж ахуйн талаар, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг 2003 онд одоо биднийг ажиллаж байх үед баталсан. “Монгол мал” хөтөлбөрийг 2010 онд баталсан. За манай намын мөрийн хөтөлбөрт “Монгол мал”-ыг “Монгол малчин” гэж хүн рүүгээ илүү хандсан бодлого бас дэвшүүлсэн байгаа. Энэ хүрээнд одоо энэ хөдөө орон нутагт 21-ийг үржих нь 100 буюу одоо жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ийм томоохон бодлогууд тусгагдсан байгаа. Энийг одоо жишээлбэл хөдөө орон нутагт, одоо ноолуур ихтэй Баянхонгор аймагт гэхэд ноос, ноолуурын үйлдвэр барьж байгуулна гээд заачихсан байгаа.

Энэ хөтөлбөр, бодлогуудыг хэрэгжүүлэх талаар ер нь ямар төлөвлөгөө бодол танд байна вэ гэдгийг асуумаар байна. Өнөөдөр энд 48 гишүүн хөдөө орон нутгаас сонгогдсон. За хөдөө орон нутгийн иргэдийн 48.0 хувь нь тэгэхээр бас малчид гэсэн үг. Малчдын амьдралаас тодорхой хэмжээгээр нийгэм, эдийн засгийн байдал шууд шалтгаалдаг. Тийм учраас энэ 10 сардаа багтаад малчдад сонсгох таны хамгийн чихэнд чимэгтэй мэдээ юу байх бол? Энийг та хэлээч ээ гэж танаас хүсч байна. Таны санал бодлын талаар сонсмоор байна. Баярлалаа.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41