Дөрөв дэх асуудал маань барилгын материалын үйлдвэрлэл. Ихэнхи барилгын материалыг одоо дандаа гаднаас оруулж ирж байгаа. Дотооддоо үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих, бодлогоор дэмжих асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Тэр дотроо бизнесийн тийм таатай орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Барилгын материалын одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн таатай орчин бүрдүүлж түүхий эд хангамжийг нь нэмэгдүүлэх, барилгын бүтэц, эдлэхүүн, түүхий эд, чанар, аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Мөн ялгаагүй бас түүхий эдийн тээвэр, ложистикийг боловсронгуй болгох тал дээр анхаарах ёстой болов уу гэж бодож байна.

Тав дахь асуудал маань орон сууцны хангамжийн асуудал. Сая миний өмнө хэлж байсан гишүүд маань ипотекийн зээл, түрээсийн орон сууц гэдэг маань бол бодлогын арга хэмжээ ерөөсөө огт биш. Энэ бол зүгээр л урсгал асуудал. Шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Ялангуяа энэ эдийн засаг ийм дорой болчихсон байгаа энэ үед ипотекийн зээл, түрээсийн орон сууцаар хангах явдал бол бас нэн тэргүүний чухал асуудал.

Тэгэхдээ түүнээс гадна бас бодлогын асуудлуудыг ч гэсэн анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг онцгой анхаарах хэрэгтэй байна. Түүнээс гадна ялангуяа одоо энэ нэг ашиглаж болохгүй болсон тийм барилгууд зөвхөн хот суурин газарт ч биш бас хөдөө орон нутагт маш ихээр байж байна. Тухайлбал гэхэд одоо Сэлэнгэ аймгийн төвийн одоо 2 давхар цагаан байшингууд, БАМ-ын ногоон байшингууд, төмөр замын дан байшингууд гээд л. Энэ бол хүн амьдрах нөхцөлгүй болсон. Эдгээрийг одоо дахиж төлөвлөлтөд оруулаад дахиж барих тал дээр бол бас анхаарах шаардлагатай байна.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

М. Энхболд: - Н. Оюундарь гишүүн үг хэллээ. Б. Жавхлан гишүүн асуулт асууж, үг хэлье.

Б. Жавхлан: - За гишүүдийнхээ энэ оройн мэндийг эрье. Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г. Мөнхбаярыг бүрэн дэмжиж байна. Мэргэжлийн Засгийн газарт орж ирж байгаа бүрэн шаардлага хангахаар ийм хүн байна гэж талархаж хүлээж авсан.

Би ярих зүйлээ их товчилъё. Таны сая хэлсэн зүйл их зөв сонсогдлоо. Энэ бол барилгын салбарын хямрал гэхээсээ илүүтэй энэ чинь барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбар нь өөрөө их сайн явж байгаа. Манай Монгол мэргэжилтнүүд одоо бүхий л технологийг эзэмшиж чадсан байна. Ямар л ямар барилга байгууламжийг барьж чаддаг, бүтээж чаддаг болсон байгаа. Гагцхүү энэ салбар маань энэ эдийн засгийн хямралд өртчихөөд байгаа юм.

Тэгэхээр явж явж ерөөсөө л энэ барилгын салбарын бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалт унаснаас болоод энэ барилгын салбар маань ийм байдалд орчихоод байгаа юм. Тэгэхээр энэ барилгын салбарын одоо энэ өмнөх асуудал бол зөвхөн ганц энэ салбарын асуудал биш болсон. Ялангуяа одоо эдийн засгийн гол институциуд болох Төв банк, Сангийн яам, Нийгэм, хөдөлмөр хамгааллын яам болон одоо Улаанбаатар хот. Эдгээр инститициудтайгаа бодлогоо нягт уялдуулж байж энэ хямрал, энэ хүндрэлээс одоо гарна. Богино хугацаанд.

Барилгын салбар маань одоо ингээд сайн явах юм бол банкуудын зээлийн чанар нь сайжирна. Ажилгүйдэл буурна. Монгол иргэд маань үл хөдлөх хөрөнгөтэй болно. Барьцаа хөрөнгө нь сайжирна. Гэх мэтчилэн маш олон салбар луу нөлөөлөх ийм чухал салбарын сайдаар та өнөөдөр томилогдож байгаа гэдгээ их сайн ухамсарлаж байгаа байх гэж би одоо эргэлзэхгүй байна.

Тэгээд та хотын дарга байх үедээ бас хийж бүтээе гэж бодож явсан, бас амжаагүй зүйлүүд байдаг байх гэж бодож байна. Тэгээд тэрийгээ гүйцээх, гардаж бүтээн байгуулах ийм цаг мөч чинь ирж байна гэж бодож байна.

За ингээд танд ажлын амжилт хүсье.

М. Энхболд: - Б. Жавхлан гишүүн үг хэллээ. Б. Ундармаа гишүүн үг хэлж, асуултаа асууя.

Б. Ундармаа: - Гишүүдийн оройн мэндийг эрье. За тэгээд нэр дэвшигч Г. Мөнхбаярт бас амжилт хүсч байна. Дэмжиж байна. Гэхдээ өнөөдөр барилгын салбарын талаар бас олон гишүүд санаа бодлоо хэллээ. Энэ бол бас эд нартайгаа санал нэг байна.

Тэгээд энэ хамгийн гол зүйл маань залуу гэр бүл бол ипотекийн 8 хувийн хүүтэй энэ зээлийг бол маш их дэмжиж байгаа шүү. Мөрийн хөтөлбөрт орсон шүү гэдгийг бас танд захиж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ дуусаагүй байгаа барилгууд, баригдсан борлогдоогүй байгаа барилгууд дээр ч гэсэн энэ Төв банктайгаа хамтраад, арилжааны банкуудтайгаа хамтраад энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол ард иргэдийн маань, ялангуяа залуу гэр бүлүүдийн маань хүлээлт их байгаа. Энийг иж бүрнээр та бас дэмжих ёстой.

Хоёрдугаарт нь, та бол бас сайн менежер. 2012 он хүртэл та бас хотыг удирдаж байсан. Танд маш их туршлага байгаа. 2012 онд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй гэж орж ирж байсан. Тэгвэл өнөөдөр бас энэ маань явсаар байгаад эдийн засгийн энэ хямралтай үед одоо бас 8 хүрчихээд байгаа. Тэгэхээр иргэдийн хүлээлтийг, өнөөдөр энэ борлогдоогүй байгаа барилгуудыг ч гэсэн бас дэмжиж байж бид энэ Монгол Улсынхаа энэ санхүү, эдийн засгийн хямралаас бас гарна. Тэгээд барилгын салбарт маань маш олон ажилчин албан хаагчид ажилладаг. Энэ салбарын шилдэг мэргэжилтэнгүүд өнөөдөр бас зарим тохиолдолд гэж хэлэхэд төртэй өрсөлдөж байж одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төр бас энэ хувийн хэвшлийнхний бизнесийг бас булааж хийж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд танд амжилт хүсье. Дэмжиж байна.

М. Энхболд: - Б. Ундармаа гишүүн үг хэллээ. Ц. Гарамжав гишүүн асуулт тавьж, үг хэлнэ.

Ц. Гарамжав: - Танд ажлын амжилт юуны өмнө хүсье. Ингээд барилгын салбарын бодлогын нэг хэсэг болох үндэсний үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлийг хамгаалах, гадагш гарах валютын урсгалыг бууруулах, ажлын байрыг тогтвортой байлгах зорилгоор импортын тарифын зохицуулалт хийх үе шаттай арга хэмжээг өмнөх жилүүдэд авсаар ирсэн байгаа. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тоот тогтоол батлагдаж зарим барилгын бүтээгдэхүүн дээр импортын татварыг 20 хүртэл хувь нэмсэн байгааг одоо мэдэж байгаа байх. Энэ дотор цементийн бүтээгдэхүүн дээр, цемент дээр импортын татварыг 20 хүртэл хувь нэмсэн байгаа. Үүний үр дүнд импортоор орж ирж байгаа цементийг 100 мянга орчим тонноор бууруулж чадсан байгаа.

Тэгээд ер нь одоо бид нар эх орондоо арматур хийцээс бусад барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, тоосго, хөнгөн блок бол ерөнхийдөө дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээнд үйлдвэрлэж байгаа.

Тэгэхээр энэ салбарт гол нь одоо сүүлийн үед хэрэглэгдэж байгаа барилгын материалын чанарын асуудал аягүй чухал яригдаж байгаа. Тэгэхээр энэ салбарын барилгын материалын чанарыг ярихаар зэрэг энд одоо бүтээгдэхүүний чанарын асуудлыг хянах лабораторийн шинжилгээ, түүнд тавигдах стандарт, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлд анхаарах шаардлагатай болчихоод байгаа.

Тэгээд одоо энэ 2015-2020 он хүртэлх хэмжээнд барилгын материалын чанарт тавигдах лабораторийн чанарыг өргөжүүлэх хөтөлбөр батлагдсан. Үүнийг одоо ажил хэрэг болгох нь зүйтэй байгаа. Ингээд бид нар дотооддоо барилгын материалаа дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээнд дийлэнхи материалаа үйлдвэрлэж байна. Одоо бид нар чанар дээр анхаарал тавих цаг болсон гэдгийг та бас анхаарч ажиллаж энд одоо чиглэх бодлогоо хандуулах нь зүйтэй байна. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье.

М. Энхболд: - Ц. Гарамжав гишүүн үг хэллээ. Б. Батзориг гишүүн асуулт тавьж, үг хэлье.

Б. Батзориг: - Гишүүдийн оройн мэндийг хүргэе. Тэгээд бас орой болсон учраас яриагаа, саналаа товчилъё гэж бодож байна.

Г. Мөнхбаяр даргын хувьд дэмжиж байна. Бас хотын дарга хийж байсан. Хот төлөвлөлт. Өөрөө мэргэжлийн хүн. Тэгээд бас зөв томилгоо ч орж ирэв үү ч гэж бодож байна.

Тэгээд хэд хэдэн санал хэлье. Өнгөрсөн жилүүдэд энэ барилга, хот байгуулалтын бодлого бол ерөнхийдөө алдагдсан шүү дээ. Манай гишүүд хэлж байна. Энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал гэж нэг дампуурсан юм байгаа. Энэ буруу явснаас болж одоо маш олон иргэд орон гэргүй болж байна. Хохирч байна. Тэгэхээр энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг та зөв гольдролд оруулж явуулаарай. Энэ бол зөв хэрэгжих юм бол иргэдэд, энэ хот төлөвлөлтөд маш их хэрэгтэй ажил байгаа.

Хоёрдугаарт, төр сүүлийн жилд хувийн хэвшлийн ажлыг булааж хийдэг болсон. Ингэснээрээ аж ахуйн нэгжүүд ер нь хүнд байдалд орсон. Өнөөдөр 25 мянган борлогдоогүй орон сууц байна. Үүнийг бас одоо яаж эргэлтэд оруулах вэ гэдэг дээр та бас маш сайн бодож бодлого оруулаарай. Тэр Орон сууц санхүүжилтийн корпораци гэж бизнес булааж хийдэг ийм корпораци бий болсон. Энэ корпорацийг одоо татан буулгах. Тэгээд ер нь бол төр бодлогоо л гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгээд бизнесүүд нь, энэ хувийн хэвшлүүд нь ажлаа хийе. Ийм бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41