Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Батжаргалын Батзориг, Болдын Жавхлан, Жамъяангийн Мөнхбат, Батсүхийн Наранхүү, Дуламсүрэнгийн Оюунхорол, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Батбаярын Ундармаа, Намсрайн Цэрэнбат, Дондогдоржийн Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр Нутгийн удирдлагын дэд хороог байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, “Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - Л. Оюун-Эрдэнэ гишүүнд баярлалаа. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Батзориг танилцуулна. Б. Батзориг гишүүнийг индэрт урьж байна.

Б. Батзориг: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, мөн зүйлийн 24.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараахь санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

НЕ нашли? Не то? Что вы ищете?

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцан, Цэндийн Нямдорж, Чүлтэмийн Улаан, Нямаагийн Энхболд, Өлзийсайханы Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, “Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - Б. Батзориг гишүүнд баярлалаа. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н. Цэрэнбат танилцуулна. Н. Цэрэнбат гишүүнийг индэрт урьж байна.

Н. Цэрэнбат: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараахь санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан, Отгонбилэгийн Содбилэг, Долгорсүрэнгийн Сумъяабазар, Батбаярын Ундармаа, Дамдины Хаянхярваа, Намсрайн Цэрэнбат, Дондогдоржийн Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, “Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - Н. Цэрэнбат гишүүнд баярлалаа. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д. Тогтохсүрэн танилцуулна. Д. Тогтохсүрэн гишүүнийг индэрт урьж байна.

Д. Тогтохсүрэн: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Төсвийн байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Намсрайн Амарзаяа, Отгоогийн Батнасан, Баагаагийн Баттөмөр, Цэрэнпилийн Даваасүрэн, Дуламдоржийн Тогтохсүрэн, Чүлтэмийн Улаан, Чимэдийн Хүрэлбаатар, Ардчилсан Намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Загдхүүгийн Нарантуяа, Батсүхийн Наранхүү нарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаа санал ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - Д. Тогтохсүрэн гишүүнд баярлалаа. Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Энхболд танилцуулна. Л. Энхболд гишүүн таныг индэрт урьж байна.

Л. Энхболд: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын бүлгийн саналыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж. Батзандан, Д. Ганболд, Б. Дэлгэрсайхан, Н. Оюундарь, Б. Пүрэвдорж, Ш. Раднаасэд, Н. Учрал, Д. Цогтбаатар, Л. Энхболд нарын гишүүдийг оруулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - Л. Энхболд гишүүнд баярлалаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т. Аюурсайхан танилцуулна. Т. Аюурсайхан гишүүнийг индэрт урьж байна.

Т. Аюурсайхан: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг тус Байнгын хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан Намын бүлгийн саналыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Т. Аюурсайхан, Ж. Бат-Эрдэнэ, Х. Болорчулуун, Х. Болорчулуун, Ж. Ганбаатар, Д. Дамба-Очир, З. Нарантуяа, С. Чинзориг, Л. Элдэв-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л. Болд дэд хорооны бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүний талаар тус Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

М. Энхболд: - Т. Аюурсайхан гишүүнд баярлалаа. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Саранчимэг танилцуулна. Б. Саранчимэг гишүүнийг индэрт урьж байна.

Б. Саранчимэг: - Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41