Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар
байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы
2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр /Баасан гараг/-ийн
нэгдсэн хуралдааны гар тэмдэглэл
Улсын Их Хурлын дарга М. Энхболд ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.
Хуралдаанд ирвэл зохих 76 гишүүнээс 43 гишүүн ирж, 56.6 хувийн ирцтэйгээр хуралдаан 17 цаг 32 минутад Төрийн ордны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв.
Чөлөөтэй: Д. Тогтохсүрэн;
Эмнэлгийн чөлөөтэй: Д. Мурат, Д. Эрдэнэбат;
Тасалсан: Б. Наранхүү.
Улсын Их Хурлын дарга М. Энхболд одоо намын бүлэг, Байнгын хороод хуралдсаны дараа нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдана гэж мэдэгдээд хуралдааныг завсарлуулав. /17:34/
Нэгдсэн хуралдаан 20 цаг 55 минутад эхлэв.
Нэг. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудал
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, нэр дэвшигч П. Сэргэлэн, Г. Мөнхбаяр, А. Цогцэцэг, П. Ганхүү нар оролцов.
Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Цолмон, мөн Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж. Дашдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Д. Энхбат, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж. Батсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л. Лхагвасүрэн нар байлцав.
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн талаар Байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлтийг хүн тус бүрээр хэлэлцэн тус тусад нь ил санал хураалт явуулав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я. Содбаатар танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А. Сүхбат, Б. Баттөмөр, Г. Занданшатар, Б. Жавхлан нарын тавьсан асуултад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч П. Сэргэлэн хариулж, тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн Г. Тэмүүлэн, Д. Тэрбишдагва, Х. Болорчулуун, Б. Энх-Амгалан, Х. Баделхан, Ц. Гарамжав, Л. Энх-Амгалан, М. Билэгт, С. Чинзориг, Н. Цэрэнбат, Д. Сумъяабазар, Ж. Батзандан нар үг хэлэв.
М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 56
Татгалзсан: 2
Бүгд: 58
96.6 хувийн саналаар дэмжигдлээ.
Улсын Их Хурлын дарга М. Энхболд 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн өдөр нь тохиосон Улсын Их Хурлын гишүүн Содномзундуйн Эрдэнэд Улсын Их Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөв. /Алга ташив./
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д. Тэрбишдагва танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М. Оюунчимэг, Х. Баделхан нарын тавьсан асуултад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Г. Мөнхбаяр хариулж, тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн Ж. Ганбаатар, Ц. Цогзолмаа, Л. Энх-Амгалан, Б. Пүрэвдорж, Ц. Нямдорж, Н. Оюундарь, Б. Жавхлан, Б. Ундармаа, Ц. Гарамжав, Б. Батзориг, С. Эрдэнэ нар үг хэлэв.
М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилох нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 51
Татгалзсан: 5
Бүгд: 56
91.1 хувийн саналаар дэмжигдлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдыг томилох тухай асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё. Баатарбилэг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х. Нямбаатар, Г. Тэмүүлэн, А. Сүхбат, Ц. Гарамжав, М. Билэгт, Б. Саранчимэг нарын тавьсан асуултад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А. Цогцэцэг хариулж, тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн Ж. Энхбаяр, Б. Ундармаа, Л. Энхболд, Н. Оюундарь, Ц. Цогзолмаа, Б. Жавхлан, З. Нарантуяа, Д. Тэрбишдагва, М. Оюунчимэг нар үг хэлэв.
М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилох нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 54
Татгалзсан: 2
Бүгд: 56
96.4 хувийн саналаар дэмжигдлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Энх-Амгалан танилцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А. Сүхбатын тавьсан асуултад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад нэр дэвшигч П. Ганхүү хариулж, тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн Л. Оюун-Эрдэнэ, О. Батнасан, Ж. Энхбаяр, Т. Аюурсайхан, Ц. Гарамжав, Б. Баттөмөр, Д. Сумъяабазар, Х. Баделхан, Д. Хаянхярваа, М. Оюунчимэг, Д. Сарангэрэл, Х. Нямбаатар нар үг хэлэв.
М. Энхболд: - Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг томилох нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 47
Татгалзсан: 6
Бүгд: 53
88.7 хувийн саналаар дэмжигдлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.
Улсын Их Хурлын дарга М. Энхболд Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдээс эцсийн найруулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй болно. Улсын Их Хурлын гишүүд тогтоолын эцсийн найруулгатай танилцлаа. /01:15/
Улсын Их Хурлын дарга М. Энхболд томилогдсон Засгийн газрын гишүүдэд Улсын Их Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. /Алга ташив./
Монгол Улсын Засгийн газрын гишүүд бүгд томилогдож, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бололцоо бүрдэж байгаатай холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв.
Уг асуудлыг 01 цаг 20 минутад хэлэлцэж дуусав.
Хоёр. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр дэвшигч С. Цэдэндамба, Б. Баатарзориг нар оролцов.
Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Цолмон, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э. Түвшинжаргал, зөвлөх Б. Хатантуул нар байлцав.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн С. Эрдэнэ завсарлага авах тухай мэдэгдэж, уг асуудлаар ажлын 3 хоногийн завсарлага авав.
Уг асуудлыг 01 цаг 23 минутад хэлэлцэж дуусав.
Гурав. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч О. Эрдэмбилэг нар оролцов.
Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Цолмон, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж. Батсайхан, зөвлөх С. Энхцэцэг, референт Г. Баярмаа нар байлцав.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б. Жавхлан нар танилцуулав.
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 |


